Сибирийн нутагт 40 гаруй түймэр гараад байна.Одоогоор ихэнхи хэсгийг дарж чадаагүй байна. Мягмар гаригт Оросын ОБЯ- ны Сибирийн төвөөс хийсэн мэдээлэлд : одоогоор ихэнх хэсгийг унтрааж чадаагүй байгаа. Сүүлийн өдрүүдэд 430 гаруй га талбай   хяналтнаас гарсан  ажээ. Ойн түймэр нь Буриад, Тува, Хакас, Красноярскийн хязгаар болон Алтайн нутгуудаар гараад байна гэжээ. БНХАУ- тай хил залгаа Арбайгалийн хязгаарт  гарсан ойн түймэр хамгийн хүнд байдалтай байна. Өнгөрсөн хоногт 512,3 га талбайд 38 ойн түймэр бүртгэгджээ. Ойн түймрийн гол шалтгаан нь галтай анхаарал болгоомжтой харьцаагүйгээс болжээ. Түүнчлэн гал даамжирахад салхи болон хуурай цаг агаар нөлөөлсөн байна.Дашрамд хэлэхэд, мягмар гаригт  Хятадын Зүүн зүгийн Зинань хотын ойролцоо Шандунь тосгоны ууланд гарсан түймрийн улмаас нэг мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Ойн түймэр нь  Чанции хотод 5 км дөхөж очоод байна. Энэхүү гамшигтай тэмцэхээр 5 мянга орчим цэрэг цагдаа, галынхан ажиллаж байгаа ажээ. Нас барсан хүмүүсийн тухай мэдээлэл ирээгүй байна. Эрх баригчид түймэрийн  шалтгааныг судлаж байна.