Афганистан улсын БХЯ гурван амиа золиослогчийн дайралтад өртлөө. Тэдний нэг нь БХ яамны байранд орж ирэнгүүтээ биендээ багласан тэсрэх бодисоо дэлбэлсэн байна. Бусад нь хүчний байгууллагын ажилтнууд руу гал нээсэн байна. Хариу гал нээж алан хядагчдыг устгажээ. Алан хядагчдын нэг зорилго нь францийн БХЯ-ны сайд Жерар Лонгег хөнөөх байсан гэж барууны ХМХ-үүд мэдээлжээ. Алан хядагчид дайрах үед азаар сайд тэр байранд байгаагүй байна.