Эвслийн хүчний цэргийн цохилт, ливийн талуудын байлдааны ажиллагаанаас үүдсэн хүмүүнлэгийн хүнд байдалд Орос улс сэтгэл зовинож байна. Москвад тараасан ГХЯ-ны мэдэгдэлд Ливийн энгийн иргэд олноороо  амь насаа алдаж, дэд бүтэц сүйдэж байна гэж өгүүлсэн байна. Дүрвэгсэдийн тоо байнга өсөж байгаа нь хөрш улсуудын байдлыг хүндрүүлж байна. Сөргөлдөж байгаа талууд хүмүүнлэгийн эрх зүйн олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөхийг Орос улс уриалж байна гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ. НҮБ Ливийн одоогийн нөхцөл байдлын хөгжилд шуурхай анхаарал хандуулж, мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлнэ гэдэгт оросын ГХЯ найдаж байна.