Сургуулийн сурагчдыг мансууруулах бодис хэрэглэдэг эсхийг шалгах эрх олгох холбооны хууль батлах шаардлагатай гэдэгт  ерөнхийлөгч  Д.Медведев итгэлтэй байна. Өнөөдөр сибирийн Эрхүү хотод болсон Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдааныг залуучуудын дунд мансууруулах бодист донтох явдлыг урьдчилан сэргийлэх асуудалд зориуллаа. Мансууруулах бодист донтох асуудал үндэсний аюулгүй байдалд бодит аюул болж байгаа учир хамгийн хатуу ширүүн арга хэмжээ авахаар шийдсэн байна. НҮБ-ийн мэдээгээр манай дэлхий дээр 100 сая хүн мансууруулах бодис хэрэглэж байна. Ихэнх соёл иргэншилт улс орнууд энэ муухай үзэгдэлтэй тэмцэх шаардлагатай болоод байна гэж Д.Медведев хуралдаан дээр тэмдэглэлээ.Энэ оны эхний мэдээгээр ОУ-д 650 мянган мансууруулах бодист донтогч албан ёсоор бүртгэгдсэн байна. Энэ тоо үнэн хэрэгтээ хэд дахин илүү буюу 2 сая юм уу 2,5 сая байгаа гэж шинжээчид үзэж байна. Мансууруулах бодист донтогчдын 70% нь 30 хүртлэх насны залуучууд байна. Бүр муу мэдээ ч байна, анх удаа мансууруулах бодис амсаж үзсэн оросуудын нас 11-12 болжээ.Одоогийн ийм нөхцөл байдалд улс орон даяараа сурагчдыг мансууруулах бодис хэрэглэсэн үгүйг шалгадаг болох хэрэгтэй. Үүний тулд холбооны хууль батлах хэрэгтэй байна. Тест явуулна гэдэг хуулийн болон угсаатны асуудал гэдэг нь ойлгомжтой. Мэдээж хэрэг зарим эцэг эхчүүд үүнтэй санал нийлэхгүй байх. Тест нь хүний хувийн амьдралын эрхийг зөрчиж байна гэж зарим нь үзэж болно. Үр хүүхдээ  амь насаа алдахыг, хүн хэрхэн доройтохыг нүдээрээ харсан хэн ч гэсэн ийм арга хэмжээ зайлшгүй гэдгийг сайн ойлгож байгаа. Сүүлийн үед ойр зуурын зүйлээр жишээ нь эмийн санд зардаг эмүүдээр мансууруулах бодис хийх явдал ихэд дэлгэрч байна. Харамсалтай нь иймэрхүү зүйлийг дэлгэрүүлэхэд ХМХ-үүд зохих үүрэг гүйцэтгэж байна гэж Д.Медведев тэмдэглээд «Би саяхан “Яндекст” орлоо л доо. Хайх зурвас дээр хамгийн түрүүнд “дезаморфин хийх арга” гэж гарч ирж байгаа юм даа. Аль нэгэн контентыг эрж хайх үйлдэл бол гэмт хэрэг ч биш хууль зөрчсөн явдал ч биш юм. Сайт дээр байгаа мэдээлэлүүд өөрөө гэмт хэргийн бүрдэл болж байгаа юм. Би чөлөөт Интернетийн төлөө байсан одоо ч байгаа гэхдээ хууль илэрхий зөрчиж байвал тэр сайтын үйл ажиллагааг зогсоох эрх провайдерт байгаа шүү дээ. Энд хаалаа ч гэсэн гадаадад дахиад л нээнэ шүү дээ гэж бидэнд хэл магадгүй. Энэ бол залхуу хүмүүсийн л яриа. Хаах л хэрэгтэй» гэж ерөнхийлөгч эрс шийдэмгий хэллээ.Үнэн хэрэг дээрээ ХМХ мансууруулах бодистой хийх тэмцэлд эерэг болоод эсрэг нөлөө үзүүлж чадна. Хууль зөрчсөн сайтуудыг хаах асуудлыг зарим нэг нь үг хэлэх эрх чөлөөг боогдуулж байна гэж ярьж болох юм. Харин эрүүл саруулаар сэтгэдэг хүмүүс эрх чөлөөг гэмт хэргээс ялгаж салгаж чаддаг юм гэж оросын ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн улс төрийн судалгааны төвийн удирдагч Борис Шмелев хэлээд «Тэмцлийг өдөр бүр маш нухацтай явуулах хэрэгтэй. Мансууруулах бодисны хор уршгийг тайлбарлах, янз бүрийн мансууруулах бодисны сурталчилгааг хориглох гэх мэт хэлбэрээр олон нийтийн ХМХ-ийг ашиглах хэрэгтэй. Мансууруулах бодисны сурталчилгааг хориглосноороо үг хэлэх эрх чөлөөг гутаахгүй юу гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Эрх чөлөө гэдэг ухамсарласан хэрэгцээ ба үндэстний эрүүл мэнд, нийгмийн улс төр, ёс суртахууны суурийг бэхжүүлэхэд үйлчлэх ёстой болохоос түүнийг сүйтгэхэд үйлчилдэггүй билээ» гэлээ.Улс зөвхөн урьдчилан сэргийлэх ажлаар хязгаарлахгүй нь мэдээж. Харин хамааралтай болсон хүмүүсийг яах вэ гэдэг асуудал одоо тулгараад байна. Мансууруулах бодис хэрэглэсэн үед үйлдсэн гэмт хэргийг маш анхааралтай мөрдөх хэрэгтэй гэсэн санал Төрийн зөвлөлийн хуралдаан дээр сонсогдож байлаа. Ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ихэнхийг албадан эмчилгээнд явуулах хэрэгтэй. Энэ үхлийн аюулыг тарааж байгаа тэр тусмаа насанд хүрээгүй хүүхдүүдийг уруу татаж байгаа этгээдүүдийг шийтгэх эрүүгийн хариуцлагыг чангатгах шаардлагатай байна.