Оросын нийслэл Москвагийн түүх,соёлын өвийн өдрийг өнөөдөр түүх дурсгалт газрын Олон улсын өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор тэмдэглэж байна. Мөн өдөр үзэгчид ерийн өдрүүдэд чөлөөтэй оруулахгүй  түүхт  орд харш, эдлэн, барилга байшинтай танилцдаг  юм. Ер нь эдгээр орд харшид элчин сайдын яам, банк, пүүс компани бүр цэргийн байгууллагууд байрлаж ажилладаг. Гэхдээ жилд нэг удаа үүд хаалгаа үзэгч олонд нээдэг. Москвагийн соёлын өвийн газрын удирдагч Александр Кибовскийн ярьснаар  энэ онд маш олон хүн эдгээр байшин барилгыг сонирхох бөгөөд олон хүний хүсэлтийг авсан ч бүрэн биелүүлэх  аргагүй. Дөнгөж 4 мянган хүний хүсэлтийг биелүүлнэ гэж Кибовский хэлээд «1918 онд нийслэлийг Петербургаас  Москвад шилжүүлсэн үед  урьд нь улсын мэдэлд хураасан шилдэг орд харшид элчин сайдын яамд байрлаж байгаа. Эдүгээ нийслэлийн түүх, архитектурыг сонирхогчид  Шехтель, Каминский нарын зураг төслөөр барьсан сонирхолтой байшингуудыг нүдээрээ үзэх боломжтой» гэв. 4-р сарын 18-нд, мөн 5-р сарын 18-нд зохион явуулах Москвагийн түүх, соёлын өвийн өдрийн арга хэмжээнүүдэд 1 сая гаруй хүн оролцоно. Соёлын өвийн 322 барилга байшин  мөн өдрийн хөтөлбөрт багтсан байна. Москвад түүх, архитектурын 6 мянга гаруй дурсгалыг бүртгэжээ. Үлэмж хэсэг нь баярын хөтөлбөрт багтахгүй. Учир нь  эвдэрч нурсан юм. Харин сэргээн засварласан дурсгалууд  нэмэгдсээр байгааг дурдая. Энэ онд ийн  нээгдсэн харшид зураач Тропинины  музей байрллаа. Генерал Саймоновын ордон гэгчийг сэргээн засварлаад  хаалттай байгууламжийн тоонд даруй оруулжээ. Учир нь уг ажлыг гүйцэтгэсэн компани өөрөө түүнд байрласан юм.Сайтар сэлбэн шинэчлэх шаардлагатай  ажилд хөрөнгө оруулагчийг олоход хэцүү. Учир нь тэд их хэмжээний хөрөнгө оруулсан ч, хотын захиргаанаас ямар нэгэн хөнгөлөлт олгохгүй байна. Тухайлбал Муравьёв-Апостолынхны  эртний язгууртны удмыг залгамжлагч Москвад өвөг дээдэсийнхээ харшийг сэргээхэд 12 сая гаруй доллар зарцуулсан ч өмчилж авч чадахгүй байна. Ямар ч хөнгөлөелт олгоогүй бөгөөд мөн ордныг үнэ хялцуулах  худалдаанд оролцож худалдан авч болно. Улсын Думаас санаачилсан « ОХУ-ын ард түмнүүдийн түүх, соёлын дурсгалуудын тухай» хуульд оруулах нэмэлт зүйл анги үр дүнд хүрэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Соёлын өвийн байгууламж гэгдэх барилга байшинг өмчилөсөн этгээд түүхийн дурсгалыг хэвээр хадгалах, зардлыг даах үүрэгтэй гэсэн зүйл ангийг сайшаахаас нийт олон татгалзаж байна. Ийм байшинд сууж байгаа оросын олонхи иргэд ингэж чадахгүй. Нэмэлт зуйлийг зохиогчид олон улсын туршлагыг сайн судлах хэрэгтэй гэж «Шуховын цамхаг» сангийн ерөнхийлөгч архитектрорч Владимир Шухов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Х1Х зууны шувтаргаар барьсан модон байшингуудын бүхэл бүтэн хороолол Хельсинкийн төвд байгаа. Эдгээр нь онцгой биш ердийн л байшин билээ. Орост ийм модон байшин олон. Хельсинкид мөн байшинд суух нь нэр төрийн хэрэг төдийгүй зардалд ч хэмнэлттэй. Учир нь хотын захиргаа оршин суугчидтай хамтран ажиллаж байна. Оршин суугчид үзэгч олныг хүлээж авах цаг гаргаж, хотын захиргаа зам харилцаанд нь их засвар хийж байна. Ийнхүү хамтран ажиллах механизм бий. Шинэ юм бүтээх хэрэггүй. Жишээ нь Ром нэг ёсны задгай музей болсон. Нүүрэн тал төдийгүй дотоод  байдлы нь өөрчилж үл болох байшингууд хотын эртний хэсэгт бий. Харин Ромын төвд олон өөрөөтэй байшинд дан баячуул сууж байна гэж хэлж болохгүй» гэж архитекторч Владимир Шухов тэмдэглэн хэллээ.Ингээд Москвагийн түүх, соёлын өдөр  Оросын нийслэлийн гайхамшигт дурсгалуудтай танилцахдаа эдгээр үнэ цэнэт байгууламжийг хамгаалах асуудлыг мартаж болохгүй.   

Гэрэл зураг