«Фукусима-1» АЦС-ын байдлыг энэ оныг дуустал тогтворжуулна гэж тус станцын операторч «Токио электрик пауэр»  компани амлав. Байдлаас харахад компанийн шинэ удирдлага тус төлөвлөгөөг биелүүлэх бололтой. Өчигдөр компанийн удирдагчид атомын хямралын төлөөх ёс суртахууны хариуцлагыг өөртөө  ногдуулж, огцрох тухай мэдэгдлээ. Тэд энэ зуны эхээр огцрох байх. Үүний хамт ерөнхий сайд Наото Каныг ахин шүүмжилж эхэллээ. Сөрөг намуудын удирдагчид ерөнхий сайдыг огцруулахыг шаардаж байна. Тухайлбал ерөнхий сайд  улс орноо хямралаас гаргах чадваргүй байна гэж либерал-ардчилсан нам үзэж байна. Наото Канын тэргүүлж буй ардчилсан намын гишүүд ч түүнийг шүүмжилж байна. Ерөенхий сайд  «Фукусима-1» АЦС-д гарсан осолын уршгийг арилгах талаархи шийдвэр, урам зориг төгс бус байна гэж тус намын дарга асан Итиро Озави улс төрийн гол өрсөлдөгчөө зэмлэв. Өнөөдер нийтлэсэн санал асуулгын дүнгээс харахад Наото Кан хямралыг давж чадахгүй учир огцрох ёстой гэж япончуудын 70 хувь нь үзэж байна. Эрх баригчдад дүргүйцэж байгаа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Токиод айлчласан үеэр тод илэрсэн нь тэмдэглүүштэй. Тэрээр японы удирдагчдыг дэмжихээр хэдхэн цагийн айлчлал хийжээ.Өнөөдөр Японы өөрийгөө хамгаалах хүчин «Фукусима» АЦС-ын эргэн тойрны 30 км бүст амь үрэгдэгсдийг эрэх өргөн цар хүрээтэй ажиллагаа  ахин явуулж эхэллээ.Өнөөгийн байдлаар  13 800 хүн  амь үрэгдэж,14100 хүн сураггүй алга болсныг тогтоожээ.Мэргэжилтнүүд реакторыг хөргөх шинэ системийг угсарч эхлэв. Мөн систем цацраг нэвтрэсэн усыг цэвэрлэж реакторт  буцаана. Энэ зорилгоор оросын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг хэрэглэж болзошгүй. Ийм боломжийг судлаж байгааг японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өчигдөр тэмдэглэжээ. Тухайлбал цацраг идэвхит шингэн хаягдлыг ахин боловсруулах «Ландыш» хөлөг онгоцны тухай өгүүлж байна. Японы түншүүд Орос улстай хамтран ажиллах боломжийг бүрэн ашиглахгүй байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн удирдагч Валерий Кистанов хэлээд: «Фукусимад» гарсан осолын уршгийг арилгах төлөв тодорхой биш байна. Бид нягт хамтран ажиллавал зохино. Бусад улсыг бодоход Орос илүү их тусламж үзүүлж чадна. Харамсалтай нь бид Чернобылийн АЦС-ын осолын хор уршгийг арилгах талаар туршлага хуримтласан. Түүнээс гадна манай орон шумбагч хөлөг онгоцны хаягдлыг ахин боловсруулаж ашиглах  туршлагатай.Мөн туршлага ба технологи Японд ашиг тустай болно. Японы мэргэжилтнүүд оросын атомын салбарынханы зөвлөмжийг илүү анхаарвал үр дүнд хүрнэ. Тэгэхдээ атомын цахилгаан эрчим хүчний салбарт ажиллагсад төдийгүй дэлхийд цөмийн эрчим хүчний асуудлыг судлах онолын тэргүүний баазтай эрдэмтэдийн зөвлөмж ашиг тустай болно» гэв. Тухайлбал Япон дахь гай гамшиг, техникийн үүдэлтэй осолын уршигт оросын шинжээчдийн хийсэн дүгнэлт японы талд сонирхолтой  байх. Судалгаа Алс Дорнодод ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путинаас Оросын газар зүйн нийгэмлэгт гардуулсан тусгай грантын хүрээнд хийх юм. Сүүлийн өдрүүдэд японы тал гадаадын мэргэжилтнүүдийн саналд илүү анхааралтай хандаж, осолын уршгийг арилгах талаархи гадаадын техникийн ололтод тулгуурлаж байна. Тухайлбал  нэлээд ноцтой гэмтсэн реакторын дотоод  байдлыг америкийн цэргийнхнээс олгосон тусгай роботын тусламжтайгаар шинжлэн судлах юм. Түүнээс гадна АНУ-аас цөмийн ашигласан түлш хадгалах цөөрмөөс түлш гаргах ажиллагааны явцад нисэгчгүй нисдэг тэргээ ашиглахыг японы талд санал болгов.