Саран дээр нарны зай хураагуурын талбай бий болж магадгүй. Энэ зай хураагуурт нарнаас хуримтлагдсан  эрчим хүчийг манай Дэлхий рүү явуулна. Энэ нь Сибирийн хагас дамжуулагчийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэд, АНУ-ын Хьюстоны их сургуулийн мэргэжилтнүүдийн хамтарсан төсөл юм. Сэргээгдэх эрчим хүч, уламжлалт эрчим хүчний жинхэнэ өрсөлдөгч болоод байна. Ноднин жил АНУ-д дэлхийд томоохонд орох Нарны цахилгаан станцийн цогцолбор барьж эхэлсэн нь тохиолдлын хэрэг биш байхаа. Түүний хүчин чадал одоо үйлдвэрлэж байгаа “цэвэр” эрчим хүчний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ. Нүүрс ус төрөгчийн нөөц хязгааргүй биш гэдгийг ОУ-д ч сайн ойлгож байна. Түүнээс гадна нефть, хийг шатаах үед гарч байгаа хортой бодисууд агаар мандалыг хордуулж экологт хохирол учруулж байгаа юм. Харин Нарны эрчим хүчийг ашиглаж чадах юм бол энэ бүх асуудлуудаас зайлсхийж болно. Нарны зай хураагуур нь ямар нэгэн түлш шаардахгүй дотоод нөөцөөрөө ажиллана. Тэдэнд механик элэгдэл гэж бараг байдаггүй юм. Бас засвар үйлчилгээ асар хямд. Ерөөсөө зай хураагуурын тоосыг арчаад л гүйцээ. Цорын ганц муу тал байгаа, тэр нь нарны зай хураагуур Дэлхий дээр тогтвортой бус ажилладаг, шөнийн цагаар унтарна, бүрхэг өдөр эрчим хүч муу байна. Гарах гарц байна, энэ нь түүнийг Саран дээр байрлуулах явдал юм. Тэнд ямарч тоос шороо, шавар шавхай, үүл байхгүй Нар байнга гэрэлтэж байдаг гэж орос, америкийн хамтарсан төслийг хэрэгжүүлж байгаа Оросын ШУА-ийн хагас дамжуулагчийн физикийн хүрээлэнгийн захирал Олег Пчеляков ярьж байна. «Хэрвээ тэнд гинжит дугуйгаар Сарны гадаргуу дээгүүр явдаг станц байгуулах болон дээд талын хамгийн нимгэн давхаргын хөрсийг хайлуулж үр ашигтай нарны зай хураагуур бүтээж чадвал бид Саран дээр эрчим хүчний томоохон үйлдвэр байгуулах боломжтой болно. Энэ үйлдвэр нарны гэрлээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болно. Энэ эрчим хүчийг алсын гариг хоорондын нислэгт зориулж Саран дээр барих суурин болон манай гаригийн нар бага тусдаг, цахилгаан дамжуулах шугам барих боломжгүй нутгууд руу дамжуулж болно» гэж Олег Пчеляков хэллээ. Саран дээр ажиллах нарны зай хураагууруудыг одоохондоо огт байхгүй байгаа өвөрмөц хагас дамжуулагч кристаллуудаар бүтээх юм. Үүнийг гаргаж авахын тулд хоёр орны эрдэмтэд ваакумын лаборатор ажилуулж байна. Нарны эрчим хүчийг манай Дэлхий рүү лазерийн туяаны тусламжтайгаар дамжуулна гэж Олег Пчеляков ярьж байна. «Нарны зай хураагуураар цэнэглэдэг аккумлятораас тэжээл авдаг лазерийн туяаны эх үүсгэврээр бүтээсэн макетууд байдаг юм. Дараа нь энэ туяаны эрчим хүчний нягтрал нь хүн,шувуу, шавьжинд хор учруулахгүй байхаар өөр хэлбэрт оруулах хэрэгтэй. Харин энэ туяа Дэлхийд буусны дараа дээрхийн эсрэг ажиллагаа явуулж, цахилгаан эрчим хүч болгон өөрчлөж ашиглах болно» гэлээ.Саран дээр эрчим хүчний бааз байгуулах тодорхой хугацааг өнөөдөр эрдэмтэд хэлэхэд бэлэн бус байна. Гэхдээ л маш хурдан ажиллах хэрэгтэй байна. “Ваакуман нийцүүлэлтийн технологийн ирээдүй түүнийг сансарын орон зайд гаргаснаас л эхлэнэ гэдэгт Хагас дамжуулагч физикийн хүрээлэнгийн захирал итгэлтэй байна. Энэ ажил хэр хурдан биелэлээ олох нь жолоодлогт  сансарын хөгжлийгн хурдаас шалтгаалах болно. Яг одоо нүүрс ус төрөгчийн үнэ өсөж нарны зай хураагуурынх унаж байна, гэхдээ энэ нь одоохондоо өндөр үнэтэй таашаал байгаа юм. Шинжээчдын тооцоогоор 2015-20 онуудад энэ үнүүд бидний нэрлэдгээр огтолцох болно. Харин яг тэр үед л Саран дээрх нарны зай хураагуурын талбай хэрэгтэй болох байх. Түүний тусламжтайгаар эрчим хүчээ цэнэглэх нь илүү ашигтай болно.