Онц байдлаас урьдчилан сэрэмжлэх, түүний хор уршгийг арилгах  олон улсын түншлэлийн механизмыг ойрын үед байгуулах ёстой гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. Ноцтой осолын хор уршгийг арилгах ажиллагааг уялдуулан зохицуулж чадахгүй тохиолдол гардгийг «Фукусима-1» АЦС-ыг тойрсон нөхцөл байдлын даамжрал тусган харууллаа. Өнөөгийн систем аюул сорилтын хүрээнд нийцэхгүй байна гэж шинжээчид үзэж, өөрийн шийдвэрийг санаачлав.  Япон улс онц байдлын хор уршгийг арилгах ажил хийж эхлэх зөвшөөрөлийг гадаадын аврагчдад 3-р сарын эхээр  газар хөдлөлт, цунамид нэрвэгдснээс хойш нэлээд хэдэн өдрийн  дараа өгсөн билээ. Түүнээс гадна Японы засгийн газар гадаадын мэргэжилтнүүдийг мөн ажилд оролцуулах хэлбэрийг  «Фукусима-1» АЦС-д осол гарснаас  хойш нэлээд удаан хугацаанд  зохицуулав. Иймээс олон улсын шуурхай арга хэмжээний механизмыг нэн даруй нэвтрүүлэх тухай Оросын уриа цаг үеэ олсон гэж шинжээчид онцлов. Өнөөгийн практик нэлээд түргэн хугацаанд арга хэмжээ авах боломж олгож байгаа  онц байдал  дараалан  үүссэн нөхцөлд таарахгүй байна. Ийм тохиолдолд олон талын хүчин чадлыг ашиглах нь зайлшгүй чухал гэж «Оросын аврагчдын холбоо»  байгууллагын дээд зөвлөлийн гишүүн Андрей Легошин  «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд «Орос улсаас ийм санал дэвшуулсэн нь маш зөв юм. Бид жишээ нь Итали, Грекэд гал түймэр унтраахад байнга оролцдог. Харин одоогоор зөвхөн хоёр талын тохиролцооны дагуу оролцож байна. Асуудлыг нэлээд удаан шийдвэрлэдэг. Миний бодоход улс орны байрлалаас шалтгаалан  харилцан ойлгох тухай олон талын гэрээ байгуулах хэрэгтэй» гэв. Ямар нэг улсын тусгай аврах албадаас гадна олон улсын хүчин, хүмүүнлэгийн байгууллагуудын хүрээнд ажиллаж байна. Томоохон хүчин НҮБ-ын бүрэлдэхүүнд байгаа. Гэвч тодорхой тохиолдолд чухам ямар ажиллагаа явуулах тов тодорхой  механизм одоогоор үгүй   гэж Андрей Легошин тэмдэглээд «Арга хэмжээ авах цаг хугацаа одоо нэлээд сунжирсан учраас  олон улсын аврах багууд ямар нэг гамшигаас хойш гурван-дөрвөн өдрийн дараа газар дээр нь очдог. Иймээс асуудлыг урьдчилан хэлэлцэн тохиролцож, бусад орны аврах хүчийг оролцуулах асуудлаар хэлэлцээ нэн даруй хийж эхлэх хэрэгтэй. Ямар нэг улсын хүчин чухам ямар тохиолдолд туслахыг тодорхойлон заасан дүрэм буюу өөр баримт бичиг байвал зохино. Орон нутгийн хэмжээнд тухайн бүс нутгийн эрх баригчидтай тохиролцож болно. Иймээс тэд зохих эрх мэдэлтэй байх ёстой. Бүх зүйлийг нарийн тодорхойлох нормативын аль болох олон баримт бичгийг хэвлэн гаргах хэрэгтэй» гэлээ. «Фукусима» АЦС-ыхтай адил  техникийн үүдэлтэй осолоос урьдчилан сэрэмжлэх, түүний уршгийг арилгах  талаар бас ийм хамтын хандлагатай байх ёстой. Японд 3-р сарын 11-нд маш хүчтэй газар хөдлөснөөс хойш ч газар дор түлхэц үргэлжилж байна. Ойрын үед Номхон далайн бүс нутагт  газар хөдлөлт ихсэнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. АНУ-ын баруун эрэг хавийн нутагт  газар хөдлөлт болж магадгүй. Энэ агуулгаар Орос улсын хөндөж тавьсан олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудал цаг үеэ олсон санаачлага юм.

Гэрэл зураг