Москва хотын түүхийн болон соёлын өвийн өдөр Москвад 250 музей, хуучны орд харш болон номын сангуудыг өнөөдөр үнэ төлбөргүй үзүүлнэ. Жирийн өдрүүдэд үзэгчдийн хувьд хаалттай байдаг уран барилгын дурсгалт байшингууд өнөөдөр хаалгаа нээнэ. Жишээ нь, Спридоновка гудамж дахь ГХЯ-ны харш, элчин сайдын яам гэх мэт. Музейн ажилчид шинэ шинэ үзвэрүүд бэлтгэсэн, түүнчлэн 1812 оны Эх орны их дайны ялалтын 200 жилийн ойд зориулсан “Москвагийн дахин сэргэлт” үзэсгэлэнг нээсэн байна. Москвагийн Кремлийн музейн газар нутгаар зугаалж, Карл Фабержегийн эрхэм дээжийн үзэсгэлэнг үзэж болно.