Ерөнхийлөгч Али Абдалла Салех эх орноосоо явахыг йеменийн сөрөг хүчнийхэн зөвшөөрч байна. Харин тэрээр орлогчдоо засгийн эрхийг шилжүүлэхгүйгээр бүрэн татгалзах ёстой гэсэн нөхцлийг сөрөг хүчин тавьсан байна. Эр-Риядад 4-р сарын 17-нд сөрөг хүчний төлөөлөгч Султан аль-Атвани энэ тухай мэдээлжээ. “Тэр дэд ерөнхийлөгчид засгийн эрхийг шилжүүлэлгүйгээр огцрох ёстой. Үүний дараа хүссэнээ хийг, хэрвээ тэр Йемен улсаас явж өөр улсад амьдрах хүсэлтэй бол түүгээрээ болог, энэ бол түүний хэрэг” гэж Атваний хэлсэн байна. Хэрвээ тэр Йемен улсдаа үлдэхээр шийдвэл түүнийг ямар хувь заяа хүлээж байгааг Салех тодоруулсангүй. Тус улсад засгийн газрын эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан болсны дараа Салех, Йеменд 30 хоногийн хугацаатай онц байдлын дэглэм тогтоосон билээ. Үүнийг йемений хүчний байгууллагынхан засгийн газрын эсрэг жагсаалыг Сана хотод буудсны дараа хийсэн юм. Барууны ХМХ-ийн мэдээлснээр тэр үеэр 50 хүн амь насаа алдаж, 300 хүн шархадсан байна.