3-р сарын 11-нд болсон газар хөдлөлт болон цунамигийн хор уршгийг арилгаж үндэсний эдийн засгаа сэргээхийн тулд татвар нэмэгдүүлэхийг япончуудын 70% нь зөвшөөрч байна. “Фукусима-1” АЦС-д болсон хор уршгийг арилгахад засгийн газар муу ажилласан гэж мөн ийм хэмжээний иргэд үзэж байна. Олон нийтийн санал асуулгын дүн үүнийг харууллаа, түүнийг өнөөдөр японы ажил хэрэгч “Никкей” сонинд хэвлэн гаргалаа. Ерөнхий сайд Наото Кан огцрох ёстой гэж саналаа өгсөн иргэдийн 70 хувь нь үзэж байна. Байгалийн гамшгаас болж үүссэн хямралын үеэр тэрээр удирдагчийн үүргээ гүйцэтгэж чадаагүй гэж тэд үзсэн байна. Японд 3-р сарын 11-нд болсон газар хөдлөлт болон цунамигийн дараа “Фукусима-1” АЦС-ийн хөргөгч систем нь жагсаалаас гарсан юм. Үүнээс болж хэд хэдэн эрчим хүчний блокт дэлбэрэлт болж цацраг идэвхт  бодис агаар, усанд цацагдсан юм.