Мансууруулах бодисны аюул заналыг сурталчилах ажлыг бүх шатны сургуулиудад идэвхижүүлэж, бүр тусгай хичээл болгож заах хэрэгтэй байна. Мансууруулах бодис хэрэглэгчтэй тэмцэх асуудалд зориулсан Төрийн зөвлөлийн хуралдааны үеэр ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Эрхүү хотод ингэж мэдэгдлээ. Сайн дурынхны хөдөлгөөнийг дэмжих, эрсдэлтэй бүлэгтэй байнга ажиллах нь түүний урьдчилан сэргийлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэр тэмдэглэлээ.Сургуулийн сурагчдыг мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг шалгах эрх олгох холбооны хууль батлахыг ерөнхийлөгч  санал болголоо. Интернетийн сүлжээнд мансууруулах бодисийг сурталчилж байгаа явдлыг эрүүгийн болон ёс суртахууны гэмт хэрэг гэж Медведев нэрэллээ. Мансууруулах бодисны нөхцөл байдалд мониторинг хийх улсын системийг бий болгохыг уриаллаа. Төрийн зөвлөлийн хуралдааны өмнө ерөнхийлөгч Эрхүү хотын мансууруулах бодисноос хамааралтай болсон хүмүүсийг эмчлэх, урьдчилан сэргийлэх төвд зочиллоо.