Бүх дэлхийн христос шашинтнууд өнөөдөр Бурхан Иерусалимд орж ирсэн нь гэдэг агуу их баярыг тэмдэглэж байна. Иисус Христосыг хүмүүс хааны ёсоор угтан авч замыг нь далдуу модны мөчрөөр хучиж байсныг дурсан оросууд сүмд бургасны мөчиртэй ирдэг уламжлалтай билээ. Бургасны ням гаригийн дараа Аврагчийг цовдлон зовоосныг дурссан Цагаан /цэвэр/ долоо хоног эхэлдэг юм. Үүний дараа Улаан өндөгний баяр болно. Энэ баярыг энэ жил дорнын болон барууны христос шашинтнууд нэг өдөр 4-р сарын 24-нд тэмдэглэх болно.