Осол гарсан “Фукусима-1” АЦС-ийн асуудалтай реакторуудыг хэвийн байдалд оруулахын тулд 6-9 сар шаардлагатай. Тус АЦС-ийн “Токио электрик пауэр” оператор-компанийн ерөнхийлөгч Масатака Симидзу өнөөдөр ингэж мэдэгдлээ. Ажилласан цөмийн түлштэй бассейн болон реакторын дотоод хэсгийг хөргөх ажил 3 сар гаруй үргэлжилнэ гэж тэр ярьсан байна. Подвалиас радио идэвхит усыг соруулж гаргах ажлын бэлтгэлийг одоо “Фукусимо”-д хийж байна. Энэ хордсон ус  станцийн шүүлтүүрийн системээс далайн усанд орж байна гэж шинжээчид үзэж байгаа юм.