“Евросеть” холдингийг оролцуулаад оросын 4-5 компани Гонконгийн хөрөнгийн бирж дээр гарах ёстой. Азид томоохонд ордог энэ хөрөнгийн биржээр зочилсныхоо дараа ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Ирээдүйн хэлхээ холбоо, оросын эдийн засгийг хөгжүүлэх болон Москвад олон улсын санхүүгийн төв байгуулахад тус болно гэдэгт тэр итгэж байна. Өнгөрсөн оны 1-р сард Гонконгийн хөрөнгийн бирж дээр оросын “Русал” компани хувьцаагаа амжилттай байршуулсан билээ. Медведев Гонконгт анх удаагаа айлчилж байна. Өнөө өглөө тэрээр тусгай засаг захиргааны тэргүүн Дональд Цангтай болон бизнесменүүдтэй уулзсан бөгөөд ОУ-ын зүүн бүс нутгий г хөгжүүлэх болон Сколково инноградыг байгуулахад оролцохыг урилаа.