ОУ-ын дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ. Энэ сэдэв оросын мэлээлэлийн орон зайг дүүргэх шиг боллоо. 2012 оны ерөнхийлөгчийн суудлын төлөө тэд тэмцэх тэмцэхгүй талаар ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрын мэдэгдэл олон нийтийн болон ХМХ-ийн анхаарлын төвд байлаа. Харин асуулт нээлттэй хэвээрээ үлдлээ. ОУ-ын улс төрийн амьдралыг далдуур үймүүлж орхилоо. Сонгуульд орох орохгүй  талаар асуусан асуултад хариулах нь Д.Медведев, В.Путин хоёрын хувьд жирийн  л нэг зүйл боллоо. 2012 оны 3-р сар ойртох тусам энэ сэдвийг сонирхох байдал улам  нэмэгдэж байна. Нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад улс орны одоогийн удирдагчдын нэр байх бол уу, үгүй юу гэдэг асуулт жирийн иргэд, шинжээчид, сэтгүүлчдийн сонирхолыг ихэд татаж байгаа бололтой. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй гэсэн санаагаа Д.Медведев эхлээд хэллээ. БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад явахынхаа өмнөхөн хятадын сэтгүүлчидэд ярилцлага өгөхдөө тэрээр шинээр сонгогдохоор нэрээ дэвшүүлж магадгүй, гэхдээ эцсийн шийдээ гаргаагүй энэ бол  ойрын үеийн асуудал гэж хэлсэн байна. Хүмүүсийн харьцаа болон улс орны одоогийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж маш боловсронгуй шийдвэр гаргах хэрэгтэй гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. Путин бид хоёр улс орны хөгжлийг өөр өөрийнхөөрөө харж байна гэхдээ бидний зорилго бол ОУ-ыг цэцэглэн хөгжүүлэх явдал юм гэж хэлсэн Медведевийн үгнээс  бүхий л тайлбарууд урган гарсан билээ.Зарим нэг нь энэ үгнээс санал зөрөлдөөнийг олж харсан бол бусад нь үүнийг зүгээр л “ажлын момент”, гэж үзсэн байна. Медведевийн дараа, ерөнхий сайд сонгуульд өрсөлдөж магадгүй гэж мэдэгдлээ. “Жинхэнэ бус” гэж түүний нэрлэсэн сэтгүүлчийн асуултад В.Путин хариулахдаа сонгуулийн өрсөлдөөнд оролцох магадлалтай гэж хэллээ. Энэ сонгууль хүртэл бүтэн жилийн хугацаа байна, түүнийг тойрсон шуугиан нь засгийн газрын ажилд муугаар нөлөөлж болзошгүй гэж нэмж хэллээ. Сонгууль бол ирээдүйн асуудал харин одоохондоо “бүгдээрээ урьдах ажлаа л сайн хийцгээе” гэж В.Путин тэмдэглэлээ. Харин яг таг хариултыг хэн ч өгсөнгүй. Энэ нь нийгэмд ширүүн маргаан үүсэх хөрс нь боллоо. Жишээ нь Үр ашигтай улс төрийн сангийн ерөнхийлөгч, нэрт улстөрч Глеб Павловский эцсийн эцэст тандем бүлгээс нэг нь л нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байна: « Засгийн эрх барьж байгаа намын дотор хоёр нэр дэвшигчээс сонгох асуудал гарахгүй, нэг л нэр дэвшигч байна гэдэг нь тодорхой. Мэдээж хэрэг хүн бүрийн дотоод сонголт гэж байгаа, харин энэ асуудал дээр эв нэгдэл байхгүй байх юм бол шинжилгээний төвүүдийн илтгэл, өгүүлэл, хэвлэл мэдээлэлээр нэг дүүрэх болно. Эцсийн эцэст өнөөдрийг хүртэл урьд нь таамаглаж байснаар нэр дэвшигч нэг л байх болно. Би энэ магадлалыг 70-80%-тай гэж үнэлэх байна. Хэрвээ энэ хоёр тохиролцож чадахгүй бол байдал өөрөөр эргэж 3 дахь нэр дэвшигч гарч ирэх, өөр вариантууд гарч магадгүй гэсэн маш бага хэмжээтэй магадлал байгаа юм. Хэрвээ ингэх юм бол эрх барих багт муугаар нөлөөлж тэдний эв нэгдэлд үл итгэх байдал үүсэж болох юм. Тандем одоо энэ тухай чанга ярих цаг нь болсон гэж би үзэж байна» гэж тэр хэллээ. Харин одоо ОУ-д бүрэн хэмжээний сонгуулийн өмнөх кампанит ажил эхэлсэн үү гэдэг өөр нэг асуултад хариулт алга байна. Нэр дэвшигчдийг бүртгэх хүртэл 5 хүрэхгүй сар үлдээд байна. Гэвч улс төрийн яруу илтгэл шинэ чанартай түвшинд гараагүй байгаа бололтой. Харин ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр, тэдэнд жирийн л зүйл болсон олон нийтийн идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар байна. Хэрвээ Медведев, Путин хоёр хоёулаа нэр дэвшихээр шийдвэл амжилт нь тэнцүү байх бол уу. Энэ байдал нь сонгуулийн өмнөх далд үйл ажиллагаанд нилээд хүнд тусна гэж оросын олон нийтийн болон улс төрийн зүтгэлтэн Ирина Хакамада үзэж байна: «Ирээдүйн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил явагдах гурван зам байгаа.Нэгдүгээрт Дмитрий Анатольевич, Владимир Владимировичтэй тохиролцож оролцоно,  Владимир Владимирович санхүүгийн урсгалыг хянаж байгаа ерөнхий сайдын суудлаа хадгалаж үлдээд,  Дмитрий Анатольевич ерөнхийлөгчийн хувиар ОУ-ын шинэчлэлийн асуудлын шийдвэрлэнэ. Хоёр дахь вариант нь тэд  Владимир Владимировичийн ашигтай талд тохиролцоод  Дмитрий Анатольевич томоохон суудал эзлэх болно. 3-р вариант нь тэр хоёр хоёулаа нэрээ дэвшүүлээд сонгууль өгөх сонирхолыг дээшлүүлж, нийгмийг сэрээж өгнө. Ийм тохиолдолд ч Орос улсад ардчилал байсаар байх болно» гэж тэр хэллээ. Оросын эрх барих элитүүд, засгийн эрх барьж байгаа нам үл мэдэгдэх байдлыг таслан зогсоож ирээдүйн нэр дэвшигчээ нэрлэхийг шаардаж байна гэж британийн “Рейтер” агентлаг бичиж байна. Харин оросын ажиглагчдын ихэнх нь бэлэн хариулт одоохондоо байхгүй гэж үзэж байна. Энэ хариултыг ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр л өгөх ёстой. Орос орны цаашдын замын талаархи Медведев, Путин нарийн стратег ижил төсөөтэй байгаа юм. Олон нийтийн үндсэн институтын өөрчлөлт ба эдийн засгийн шинэчлэл, хөрөнгө оруулагчдыг улс орондоо татах зэрэг ажлуудыг идэвхитэй хийж байгааг хэлхэд хангалттай бизээ. Тэдний хийж байгаа ихэнх мэдэгдлийг хөтөлбөрийн чанартай гэж хэлж болохоор байгаа юм. Тэдгээр нь ирээдүйн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд амьдралд хэрэгжүүлэхээр тооцож хийсэн байгаа юм. Тандем бүлгийн хоёр оролцогч хоёулаа сонгуульд оролцохоор шийдвэл ОУ-ын сонгуулийн кампанит ажил асар сонирхолтой болно гэдгийг амлаж байна. Тэр тусмаа Медведев, Путин хоёрт итгэх итгэлийн одоогийн рейтинг ойролцоо байгаа билээ.