ДЭМБ-ийн гишүүн орнууд өвчлөлтийн гэнэтийн тархалтад сайн бэлтгэлтэй байхын тулд гриппийн вирусын төрлүүдээ солилцохоор шийдлээ. ДЭМБ энэ тухай 4-р сарын 16-нд зарлалаа. Гэрээнд заасны дагуу эмийн компаниуд ч гэсэн мэргэжил нэгтнүүддээ шинэ вакциныхаа формулыг заавал дамжуулж өгөх ёстой буюу эсвэл ядуу орнуудад зориулж эм, эмийн бэлдмэлийг нөөцлөх ёстой юм байна. ОУ-ын эрүүл ахуйн ерөнхий эмч Геннадий Онищенко гриппын тархалт дуусан гэж мэдэгдээд өвчлөл зөвхөн намар л гарч мэднэ гэж хэлсэн байна.