Орос, Белорусс, Казахстан улсуудын Гаалийн холбоо ЕХ-ны замаар хөгжиж байна. ОХУ-ын засгийн газрын 1-р орлогч  Игорь Шувалов, “Россия-24” сувгийн мэдээлэлийн хөтөлбөрөөр энэ тухай мэдэгдлээ. ОУ ази, европыг хослуулан нэгтгэдэг гэдгийг тэр санууллаа. Тэгэхлээр ОУ-тай хамтран ажиллана гэдэг ЕХ-ны хувьд Гаалийн холбоо болон хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэр дээр байгуулж байгаа Эдийн засгийн нэгдсэн орон зайтай хамтран ажиллах боломжийг нээж өгч байгаа юм. Гаалийн нэгдсэн орон зай байгуулах болон гаалийн холбоо бүрдүүлэх гэрээнд Орос, Белорусс, Казахстан улсууд 2007 оны 10-р сарын 6-нд гарын үсэг зурсан билээ. Гаалийн шинэ хуулийг 2010 оны 7-р сарын 1-нээс Орос, Казахстан улсууд мөрдөж эхэлсэн ба 2010 оны 7-р сарын 6-наас Орос,Белорусс, Казахстан улсууд мөрдсөн билээ. Астанад болсон  Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага-2010 дээд хэмжээний уулзалтын үеэр Киргиз, Таджикстан улсуудын ерөнхийлөгчид Гаалийн холбоонд элсэх боломжийг манай улсууд судлаж байна гэж мэдэгдсэн билээ.