ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев 4-р сарын 16-нд түүхэндээ анх удаа Хятад улсын засаг захиргааны тусгай төв Гонконгт айлчиллаа. Өнөөдөр тэрээр Гонконгийг засаг захиргааны тэргүүн Дональд Цангтай уулзлаа. Д.Медведев, Дональд Цанг нар уулзах үеэрээ бүс нутаг хоорондын харилцааг олон талаар хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Өнгөрсөн жил харилцан бараа эргэлт 63%-иар өссөн ба соёлын хүрээ, худалдаа, бусад салбаруудад талуудын харилцаа улам гүнзгийрнэ гэдэгт Хятадын засаг захиргааны тусгай районы гүйцэтгэх засгийн удирдагч найдаж байгаагаа илэрхийллээ.Гонконгт анх удаа зочлож байгаа ОУ-ын төрийн тэргүүн, түүний айлчлал талуудын харилцан хамтын ажиллагааны түвшинг бодитойгоор дээшлүүлнэ гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн туслах Сергей Приходькогийн урьд нь мэдэгдэж байснаар Медведев, Гонконгт санхүү, эдийн засгийн хүрээ болон шинэ технолог боловсруулах салбарын хамтын ажиллагаа мөн гэрээ хэлцэл хийх баазыг бэхжүүлэх, визийн горимыг хөнгөрүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх болно.