Осол болсон “Фукусима” АЦС-ийн цацраг идэвхит бодисонд хордсон усыг боловсруулахын тулд Япон улс оросын төхөөрөмжийг ашиглаж болно. “Росатом” нэгдэл ийм санал дэвшүүллээ гэж “Никкей” сонин мэдээлсэн байна. Санал дэвшүүлээд байгаа энэ төхөөрөмж усанд байгаа радио идэвхит цезийг шүүж чадах шүүлтүүрээр тоноглогдсон юм. Шингэн радио идэвхит хаягдалыг дахин боловсруулахад зориулсан “Ландыш” хөлгөө ОУ, Япон улсад ашиглуулахад бэлэн байна.“Фукусима”-гийн усны шүүлтүүрийн системд одоогийн байдлаар 60 мянган тонн цацраг идэвхит бодист хордсон ус хуримтлагдаад байна. Энэ усыг зайлуулах нь станцийн ослын хор уршгийг арилгах ажлыг үргэлжлүүлэх болон цацраг идэвхит бодис алдагдах явлыг зогсооход тус болох юм. Японд 3-р сарын 11-нд болсон тус улсын түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлтөөс болж АЦС-д осол болсон юм. Станцийн хэд хэдэн реакторт дэлбэрэлт болсон ба цацраг идэвхит бодис алдагдсан билээ. Агаар, хөрс, эрэг хавийн ус хордсон юм.