Өнгөрсөн долоо хоногт /4-сарын 12-13-нд/ Нью-Йоркд дуудлага худалдааны  нэртэй “Сотбис”/Sothebys/, “Кристис” /Christies/ орднууд оросын урлагийн бүтээлүүдийг арилжлаа. Зарим нэгэн гэнэтийн зүйлийг эс тооцвоос, дээрх ажил нь ерөнхийдөө дуудлага худалдааныхныг сэтгэл  дундуур үлдээсэнгүй. “Сотбис” /4-р сарын 12/ дуудлага худалдаан дээр XIX зууны хоёр дугаар хагасын үеийн зураач Генрих Семирадскийн бүтээл гэнэт  хамгийн дээд хэмжээний үнэнд хүрэв. Түүний “сэлэмтэй бүжиг” бүтээл  нь дуудлагын анхны үнээс З дахин илүү буюу 2,2 сая доллараар зарагдав. Оросын романтизмын эрдмийн үеийн энэхүү бүтээл  тэргүүлсэн явдал нь оросын шинжээч Галина Чуракд төдийлөн  гайхал төрүүлсөнгүй ажээ. “Сэлэмтэй бүжиг” нь хамгийн нэртэй бүтээл төдийгүй Оросын Третьяковын уран зургийн музейн үндсэн сан хөмрөгт хадгалагддаг юм” – гэж Галина Чурак  “Оросын дуу хооолойд” өгсөн ярилцлагадаа сануулав. “Сотбис” нь  зохиогчийн давтан зурсан хоёр дахь зураг.  Зураачийн хувьд бол тэр их ур чадвартай,  авъяастай, ганган хээнцэр. Тэр уран бүтээлээ нэг бус удаа давтан зурдаг, шинэ санаагаар баяжуулдаг, түүгээрээ олны таашаал хүлээж байсан. Оросд амьд ахуйдаа ихэд үнэлэгдэж байсан зураач. Тэрээр Оросын зургийн Академид боловсрол эзэмшсэн, төрөлх сургуультайгаа насан туршийн хэлхээ холбоотой байсан аж. Ингэхдээ тэр Италид амьдарч байсан. Тэр оросын олон үзэсгэлэнгүүдэд оролцож байсан. Түүний бүтээлүүдийг хааны гэр бүл, их вангууд дуртайяа худалдан авч байжээ. Оросын зураач Петр Верещагин “Сотбис”-ийн дуудлага худалдаан дээр оросын нэрт бүжигчин, бүжиг дэглээч Михаил Барышниковыг жинтэйхэн дэмжиж өглөө. Учир нь Барышниковын өмч болох  Верещагины “Санкт-Петербүрг” бүтээл 750 мянган доллараар зарагдав.  Ингээд “Михаил Барышниковын урлагийн төв” нь тооцоолж байснаасаа хоёр дахин илүү мөнгийг авах болжээ. Одоо үед их дэлгэрээд байгаа зөвлөлтийн импрессионист зураач Юрий Пименов мөн итгэл дааж чадлаа. Түүгээр ч барахгүй түүний “Кафе” зураг нь  цаасан дээр зурсан ХХ зууны  хамгийн үнэтэй бүтээл болов. Түүний энэхүү бүтээл 410 мянган доллараар арилжаалагдлаа. “Сотбис”-ээс ялгаатай нь “Кристис”-ийн дуудлага худалдаанд /4-р сарын 13/ шинжээчдийн урьдчилан таамаглаж байснаар хамгийн үнэтэй зураачаар Борис Григорьев тодорлоо. Түүний 1920-иод оны эхэн үед зурсан америкийн яруу найрагч Мэлвилл Кейны 12 настай Кэтрин, Мэри Кейн ихэр охидын “Хүүхдүүд” бүтээл нь 1,3 сая доллараар зарагджээ. “Кристис” дуудлагын худалдаан дээр оросын зураачийн зурсан бас нэгэн хүүхдийн сэдэвтэй бүтээл олны анхаарлыг татсан нь Алексей Корзухины  “Тариачдын хүүхдүүд ойд” бүтээл юм.  Тэрээр XIX зууны хоёрдугаар хагаст реалист зураачдын хөдөлгөөнийг санаачлагчдын нэг юм. Түүний энэхүү бүтээл 266 мянган доллараар зарагджээ. “Дуудлага худалдааны дүн оросын урлагийн бүтээл зах зээл дээр хир тогтвортой бат бэх байна” гэдгийг нэгэнт харууллаа – гэж энэхүү арилжаанаас 5 сая долларын орлого олсон “Кристис” дуудлага худалдааны  ордныхон тайлбарлаж байна.  Харин “Сотбис”-д энэхүү дуудлага худалдаа нь гайхалтай ашиг орлого авчиржээ. Тэдний орлого энэ удаад 16 сая доллар болжээ. Ташрамд, “Кристис” нь 6-р сарын 6-нд  Лондонд зохион явагдах оросын худалдаанд нилээд томоохон бүтээлүүд хадгалж буйг хэлхэд илүүдэхгүй юм.