Дэлхийн циркийн өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Циркийн интернет музейн төслийг үүнтэй холбогдуулан өчигдөр Москвад танилцууллаа. Тус музейг байгуулах нь үр ашигтай арга хэмжээ хэмээн «Росгосцирк» компанийн төслийг санаачлагчид үзэж байна. Музей оросын циркийн алдарт түүх, баялаг уламжлал ба өнөөгийн жүжигчдийг танилцуулна. Залуучууд, шинэ үзэгчдэд ойлгомжтой хэлээр энэ талаар өгүүлэх юм. Музейн нэгдүгээр давхарт оросын төдийгүй гадаадын нэрд гарсан жүжигчдийн тоглолтыг үзэж болно. Интернет кафе музейн 2-р давхарт байх болно гэж «Росгосцирк» компанийн захирал Александр Калмыков хэлээд: «Түүнийг юуны түрүүнд компьютерт дуртай залуучуудад зориулах байгуулсан. Санкт-Петербургийн Фонтанка дахь циркийн музей оросын хамгийн нэр алдартай музейн нэг юм. Түүнийг циркийн жужигчид өөрснөө байгуулсан. Нэрд гарсан Запашный ах дүү хоёр болон Корнилов гэрэл зураг, хувцас хунар, ном зохиолоо музейд өгсөн байна. Америкийн болон Монте-Карло орчмын музейнүүдэд европын хосгүй дурсгалын гайхамшигт зүйлүүд байгаа. Тухайлбал Фред Астерын хувцас, Чарли Чаплины гутал тэнд байна. Эдгээр хоёр музей бүх үзмэрийнхээ гэрэл зургуудыг бидэнд олгосон. Харин манай музей дан интернет музей гэдгийг давтаж хэлье гэв. Оросын циркийн тухай сонирхолтой маш олон материалыг энд дэлгэж тавьна. Кио болон Дуровынхан, Запашныйхны тоглолт болон Валентин Филатовын «Баавгайн циркийг» зөвлөлт засгийн жилүүдэд дэлхий даяр халуун дотно хүлээж авсаныг харах юм. Оросын өнөөгийн циркийн жүжигчид ч үзэгч олныг бишрүүлж байна. Цирк эрчимтэй хөгжиж, урагш ахиж, тэргүүний технологийг ашиглаж байна гэж нэрд гарсан амьтныг сургагч Аскольд Запашный хэлээд: «Цирк бол бяцхан хүүхдүүдийг зугацуулах төрөл төдий биш, буурьтай урлаг юм. Урьд өмнө цирк “төмөр хөшгийг” давж, улс орондоо валют авчирж байсан. Цирк цаг үеийн шаардлагыг биелүүлж орчин цагийн технологийг ашиглаж байна гэлээ. Өнөөнийн цирк бол нарийн чадамгай өв мэх бухий тоглолт төдийгүй уран сайхны талаар урагш ахиж буй анхааралтай үзэгчдэд зориулсан буурьтай найруулал бухий жүжиг юм. Орост ийм үзэгч олон. Гун ухааны сэдэвт нарийн тоглолтоороо алдаршсан канадын нэрд гарсан Цирк дю Солей сүүлийн үед манайд олонтаа тоглосон нь тохиолдлын хэрэг бишээ. Харин канадын Цирк Дю Солейн бүх жүжигчний 60-70 хувь нь оросын жүжигчид юм. Оросын жүжигчдийн тоглож буй «Оросын дуужин» энэ циркийн хамгийн яруу сайхан тоглолт болжээ. Оросын циркийн жүжигчид уламжлалт бус  жүжиг гэртээ бас дэглэн тавьдаг. Камелотын тухай  эртний домгоос сэдэвлэсэн Запашный ах дүү хоёрын жүжгийг дурдвал хангалттай биз. Оросын циркийн нэн чухал уламжлал болох сургагдсан амьтны тоглолтоос татгалзахгүй. Циркийн жүжигчид сургагдсан амьтанд хэрцгий хандаж байна гэх мэт үг яриа ор үндэсгүй байгааг харуулахын тулд шинэ интернет музей оросын циркийн жүжигчдийн сургуулийг шууд нэвтрүүлж үзүүлнэ.