Дэлхийн санхүүгийн хямрал сэргэж байна, гэхдээ шинэ хямралын эрсдэл их байгаа аж. Ийм дүгнэлтийг  “Их хорийн” сангийн сайдууд болон төв банкны тэргүүнүүд баасан гаригт Вашингтонд хийсэн уулзалтан дээр хийжээ. Дэлхийн эдийн засаг нь сайн өсөлттэй байгаа хэдий ч, энэ процесс нь санаснаас тийм ч сайн явахгүй байна. Тиймээс хямралыг гүйцэд даван туулсан гэж ярих нь арай эрт байна – гэж Олон улсын валютын сангийн захирал –захиран зарцуулагч Доминик Стросс-Кан ярьж байна. Эдийн засгийн сэргээн босголт нилээд итгэлтэй явагдаж байна гэдэг нь бол тодорхой юм. Улс орнуудын хөгжлийн дундын тэнцвэргүй байдал хадгалагдсаар байна. Яагаад гэвэл нэг орны эдийн засгийн янз бүрийн салбаруудад гэхэд тэнцвэргүй байдал харагддаг шүү дээ. Тийм учраас бид дэлхийн түвшин тогтворгүй, төдийлөн өндөр биш байгаа гэж ярьж байна. “Сул талыг нь” илрүүлэхийн тулд, 2008-2009 онуудын уналтаас сэргийлэхийн тулд, “Их хорь” нь  нилээд томоохон  эдийн засаг, тэнцвэргүй болон  чадавхитай эрсдэлүүдийг шинжлэн үзэхээр шийдсэн юм. Шинжилгээ судалгаанд  ДНБ нь дэлхийн түвшинтэй харьцуулахад 5% илүү  орон орох болно. Юуны өмнө АНУ, Хятад, Герман, Франц болон Япон улс-эдгээр орнуудын санхүүгийн болон эдийн засгийн тулгамдсан асуудлууд нь бусад орнуудад илүү аюул учруулж болох юм. Шалгалтын үр дүнг G20- ийн Канн дахь дээд хэмжээний уулзалтан дээр зарлахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангах хүчтэй, тогтвортой арга хэмжээнүүдийн тухай саналуудыг оруулж ирэх юм. Асуудал юунд байна вэ гэвэл Оросын сангийн сайд Алексей кудрины үзэж буйгаар: “Их хорийн” болон ОУВС-гийн боловсруулсан зөвлөмжинд нэгэнт бий болсон зах зээлүүд дээр анхаарлыг төвлөрүүлсэн байна. Харин эдгээрээс гадна уламжлал ёсоор “сэжиг төрүүлэхгүй” орнуудад зөвлөмжүүдийг хангалттай бус хийсэн байна. Энэ нь хэд хэдэн Европын орнуудын тухайд болон, ЕХ-ны болон тэргүүлэх сангуудын дэмжлэгтэйнүүд нь гэнэт доошоо уруудаж ирсэн байдаг – гэж Төрийн Думын санхүүгийн зах зээлийн хорооны гишүүн Анатолий Аксаков ярьлаа. Ихэнхи эрсдэл нь улс орнуудын болон ялангуяа томоохон орнуудын  төсвийн  хомсдолтой холбоотой юм. АНУ-д гэхэд л маш их хомсдол байна. Грек, Португаль, Испанид нилээд их байна. Хоёр дахь асуудал гэвэл нь – “Савангийн хөөс үлэцгээж байна”. Тэр тусмаа бүр улсын нэрийг барьж байгаад. Энэ нь их хэмжээний мөнгийг үрэгдүүлж байгаа юм. ДНБ-ний тайлбаргүй өсөлт, хангагдаагүй нөөц г.м. Эцэст нь яахав дпээ, савангийн хөөс чинь алга болно биз дээ. Тиймээс нэгдүгээрт, улс орны төсвийн хязгаарыг хатуу тогтоон, юуны түрүүнд тэргүүлэх орнуудынхыг, яагаад гэвэл тэднээс бусад орнуудын байдал шалтгаалдаг учир. Ингэхдээ зүгээр нэг хязгаар түвшин  биш, харин тэдгээрийг нарийн чанд сахих нь чухал юм. Тухайлбал, АНУ-д өөрийн орлогынхоо хязгаарыг аль хэдийн давсан хүмүүсийн хувьд төсөв дөнгөж санхүүгийн жилийн эцэст батлагдсан. Өөрөөр хэлбэл, тэргүүлэх зэргийн нэг болох энэ оронд түр шийдвэрээр баримжаалан бүтэн жил явсан байна. Энэ нь тогтвор муутай эдийн засагт үлгэр дууриал болж чадахгуй ч гэлээ, дэлхийн санхүү-эдийн засгийн системд их эрсдэл авчирж мэдэх юм. Үүнд “Хорь” нь аль хэдийнэ анхаарлаа хандуулсан байгаа. Ирэх 11-р сард энэ асуудлыг хатуу чанга, бүгдийг  ижил тэгш  зохицуулахаар арга хэмжээ боловсруулж бэлдэж байна.