Оросын тамирчин Алексей Юфкин Казаньд болсон Европын хүнд атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 85 кг жинд ялалт байгууллаа. Тэрээр 385 кг жинг хоёр оролдлогоор өргөж, Европын хоёр удаагийн аварга боллоо. Оросын тамирчин Апти Аухадов мөн төрлийн хоёрдугаар байрны шагналыг 385 кг жин өргөж хүртлээ. Ингэхдээ эхний байрыг өөрийн нутаг нэгтэндээ өөрийн биеийн  жингээс болж алджээ. Эмэгтэйчүүдийн 69 хүртэлх кг жинд  оросын иргэн Оксана Сливенко, 265 кг огцом өргөлтөөр, түлхэж  авчээ. Харин эмэгтэй хүрэл медалийн эзнээр 251 кг өргөсөн түүний багийн тамирчин Татьяна Матвеева тодорчээ.