“Чайковскийн эх оронд” нэртэй гурван өдрийн наадам өнөөдөр Удмуртэд нээгдлээ. Энэ нутгийн уугуул иргэний нэртэй, хагас зууны настай энэхүү хөгжмийн наадамд Ижевск, Воткинск, Сарапул болон Можга хотууд нэгджээ. Уралдаанд оролцогчдын дотор оросын болон гадаадын хамтлаг, уран бүтээлчид, тухайлбал, алдартай Мариины театр, Их театр, Украины Үндэсний дуурь, бүжгийн театр, Петербүргийн Улсын эрдмийн чуулгынын гоцлол бүжигчид оролцож байна. Петр Чайковскийг Удмуртэд өөрийн “брэнд” гэж үздэг ажээ. Воткинскийн музей рүү цувах жуулчны хөл тасардаггүй байна. Харин хөгжмийн наадам нь хөгжмийн зохиолчийн туулсан амьдрал, түүний туурвисан агуу бүтээлүүдийг “бишрэгчдийг“ дулаацуулдаг гэж бүсийн соёлын яам үзэж байна.