Латин Америкд оросын хамгийн сүүлийн үеийн ПДХС худалдаж авна. Тэдгээрийн нэг нь “Панцирь –С1 ” пуужин-их бууны цогцолбор техник. Энэ техник нь Рио-де -Жанейрод саяхан  өндөрлөсөн олон улсын нисэхийн болон батлан хамгаалах системийн ЛААД-2011 үзэсгэлэн дээр тавигдсан байжээ. Энэхүү цэргийн техникийг Бразиль, Венесуэл, Аргентин, Болив, Колумб, Перу, эквадор болон Чили улс худалдан авахаар саналаа ирүүлээд байгаа ажээ.