Европын ПДХС нь Орос улс руу чиглэгдэхгүй гэсэн хууль ёсны баталгааг Орос улс шаардаж байна. Энэ тухай Орос-НАТО-гийн Зөвлөлийн Берлинд болсон хурлын дараа Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний ярьснаар “Европд ПДХС байгуулахдаа түүний техник, газар зүйн болон бусад үзүүлэлтүүдийг танилцуулах явдал нь тэдгээрийн нэг нь ч Орос-НАТО-гийн Зөвлөлийн гишүүдийн эсрэг чиглэгдэхгүй байна гэсэн баталгаа болох юм” гэж Сергей Лавров хэлэв. Лавровын үзэж буйгаар ирээдүйн ПДХС-ийн үзэл баримтлалын болон бүтцийн тухай яриа хэлэлцээг эхлэхийн өмнө пуужингийн тархалтын салбарын эрсдэлийг дүгнэж үзэх нь зүйтэй юм.