Японд 4-р  сарын 16-нд 5,9 баллын хүчтэй газар хөдлөв. Голомт нь Тотиги мужийн орчимд болжээ. Үндэсний цаг уурын албанаас цунами болно гэж мэдээлээд, хэдхэн минутын дараа түгшүүрийг болиулсан байна. 4-р сарын 16- ны өдөр бас нэг газар хөдлөсөн. Японы томоохон  Хонсю арлын  Канто бүсийн  нутагт 5,8 баллтай газар хөдлөсөн тухай АНУ-ын геологийн албаны сайтан дээр гарчээ. Газар хөдлөлтийн гол цэг Токиогоос хойд зүгт 83 км зайд болж өнгөрчээ. Газар хөдлөлтийн голомт газрын гүний 20 км гарчээ.