Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа ч гэлээ , унах эрсдэл одоогоор хадгалгдсаар л байна. Ийм санааг “их хорийн” орнуудын  Төв банкны тэргүүн нар илэрхийлжээ. Вашингтонд болж өнгөрсөн уулзалтанд дээр баталсан хамтарсан мэдэгдэлд тэд мэдэгдэхдээ: эдийн засгийн байр суурь улам бүр тогтвортой болж байна, харин хувийн секторт хэрэгцээ өсч байна. Нөгөөтэйгүүр, санхүүчид эрсдэл байгаа нь урьдын адил хадгалагдсаар байна гэж үзэж байгаа аж. Хамтарсан тусад нь олон улсын валютын системийг тусад нь бэхжүүлэх шаардлагатай байна гэж тэмдэглэсэн байгаа ажээ.  “Их хорийн” бүрэлдэхүүн буюу эдгээр улс орнуудын сангийн сайд болон төв банкны тэргүүн нарын  олон улсын уулзалт нь 20 эдийн засгийг төлөөлж байна. Үүнд: европын томоохон 19 орны эдийн засаг болон  Европын Холбоо юм. “ Их хорь” байгуулагдахдаа 1990 оны  санхүүгийн хямралыг даван туулах нэгдсэн гарц олох зорилготой байсан юм. “Их хорийн” анхны уулзалт нь 1999 онд Канад улсад болжээ. “Их хорийн” орнуудад дэлхийн эдийн засгийн 80 % ноогдож байна.