Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев БНХАУ-д хийсэн айлчлалынхаа эхний хэсгийг өндөрлөж, Гонконг руу явлаа. БНХАУ-ын  энэхүү Засаг захиргааны тусгай дүүрэгт Оросын төрийн тэргүүн анх удаа айлчилж байна. Тэрээр Гонконгд Засаг захиргааны тэргүүн  Дональд Цагтай уулзалт хийх юм. Түүнчлэн ерөнхийлөгч Медведев эндхийн хөрөнгийн бирж дээр зочилно. Орос улсын ерөнхийлөгчийн БНХАУ-ын айчлал нь лхагва гаригт Хайнань арлын Саньянаас эхэлсэн юм. Тэнд БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний  уулзалт болж, ерөнхийлөгч Дмитрий Медведев оролцсон юм.  Дараа нь оросын тэргүүн “ Хятадын Давос”-Боаод болсон эдийн засгийн их чуулганд  хүндэт зочноор оролцсон юм.