Агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн  системүүдийг    Кавказын болон төв азийн бүс нутгуудад   удахгүй  байрлуулах талаар   Хамтын нөхөрлөлийн орнуудын БХ-ын сайд нар тохиролцлоо.Орос, Узбек, Украйн улсууд  Агаарын довтолгооноос хамгаалах хүчний командлал-штабуудын  сургуулилтуудыг энэ оны 10-р сард  хийнэ. Агаарын  довтолгооноос   хамгаалах иж бүрэн системийг   байрлуулах нь  ТУХН-ийн гишүүн  улс бүрийн агаарын хилийн  аюулгүй байдлыг хамгаалахад туслана. «Национальная  оборона»  сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко  ХН-ийн гишүүн улс бүр   гадаадаас  заналхийлж болох аливаа   аюулыг   сөрөх  нэмэлт  боломжтой болохыг тэмдэглээд «Агаарын довтолгооноос  хамгаалах нэгдсэн  системийг байгуулах  нь  зүйтэй юм. Цэргийн   аюулгүй байдлын  салбарын  одоогийн    ихэнх  аюул    агаараас   дайрах  хэрэгслүүдтэй хамгийн түрүүнд холбоотойг харгалзвал  улс бүрийн системийг нэгтгэж,  нэгдсэн систем байгуулах нь  ТУХН-ийн  орнуудын  аюулгүй байдлыг  нилээд бэхжүүлнэ» гэлээ. «Агаарын  довтолгооноос  хамгаалах  систем зөвхөн батлан хамгаалалтын  зорилготой юм.  Дайралтын  тухай  ярих хэрэггүй. Иймээс  зөвлөлтөөс хойш үеийн  орон зайд  зэр зэвсгийг  нэгтгэхийг олон  улсын хууль зүйн  хувьд саад болох  ямар  ч шалтгаан байхгүй» гэж шинжээчид үзэж байна.  Лиссабон хотод  болсон  НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад Д.Медведев  хэлсэн үгэндээ   пуужингийн довтолгооноос хамгаалах европын  нэгдсэн  систем байгуулахыг санал болголоо.Секторуудын  ийм  системүүдийг   байгуулахад  оролцогч  улс бүр  өөрийн  хэсгийг хариуцаж, түншүүдээ  аливаа эрсдэлээс  хамгаалах  тухай саналыг Орос улс орууллаа.  Тэгвэл  Оросын нутаг дэвсгэрийг  дамнан АНУ, Европ руу нисч яваа пуужинг оросын пуужингуудаар,  өрнөдийн  орнуудыг дамнан Орос руу нисч яваа пуужинг НАТО устгах болж байна.  Ийм евросистем  стратегийн  цөмийн зэвсгийг  хазаарлах, бодит хэрэгсэл болж чадна. Гэхдээ НАТО  оросын санаачилгыг дэмжээгүйг Игорь Коротченко тэмдэглээд  “НАТО бол  тус тус системүүдийг байгуулж, мэдээллүүдийг байнга   солилцохыг санал болголоо. Орос  улс ийм  хандлагыг эсэргүүцэж байна.  Зөвлөлтөөс хойших орон  зайд  агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн  систем  байгуулж байгаа  Орос улс  НАТО-той хамтран ажиллахыг хүсч байгаагаа  НАТО дахь түншүүддээ өглөө.  Европыг агаарын довтолгооноос хамгаалах системийг  оролцогч бүх улсын аюулгүй байдлыг тэгш хангах систем  болгох боломжийг бид олгож чадна» гэлээ.ТУХН-ийн   орнуудыг агаарын довтолгооноос хамгаалах  бүс нутгийн системүүдийг байгуулахаас гадна Орос улсад  агаар-сансрын батлан хамгаалалтын системийг энэ жил  байгуулна.  Ингэснээр  Европыг  пуужингийн  довтолгооноос хамгаалах нэгдсэн системийг  байгуулж чадна» гэж  шинжээчид үзэж байна.