Муаммар Каддафийг огцрохгүй бол Барууныхан Ливид цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх бодолтой байгаа ажээ. Энэ тухай  баасан гаригт “Таймс” , “Фигаро”, “Вашингтон пост” сонингуудад гарсан АНУ, Франц болон Их Британий  хамтарсан мэдэгдэлд дурджээ. Барак Обама, Николя Саркози болон Дэвид Кэмерон нар Муаммар Каддафи өөрийн ард түмнийг устгахыг оролдсон, тэгэхлээр тэрээр  бүр мөсөн, үүрд явах ёстой гэж мэдэгдэлд өгүүлжээ. НАТО болон эвслийн хүчнийхэн НҮБ-ын нэрийн өмнөөс олгосон  халдашгүй мандатаа ашиглан үйл ажиллагаа явуулна гэж гурван орны удирдагчид тэмдэглэсэн байна. Хятадын Санъянд болсон БРКС-ийн дээд хэмжээний уулзалт дээр Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев нь  барууны эсвлийн Ливийн эсрэг хийж буй ажиллагаанд дүгнэлт өгсөн юм. «НҮБ-ын АЗ-ийн Тогтоолууд нь үг, үсэг болон утга агуулгын дагуу хэрэгжих ёстой болохоос биш зарим улс орнуудын өгч байгаа чөлөөлт  тайлбараас биш юм. Бид Ливийн агаарыг хаахад өөрсдийн зөвшөөрлийг өгсөн , тэгснээрээ мөргөлдөөнийг үндсийг эрчимжүүлэхийг сэргийлсэн юм. Үндсэндээ бид газарт  биш, агаарт явагдах цэргийн ажиллагааг хүлээн авсан байсан. Гэхдээ НҮБ-ын Тогтоолд энэ тухай юу ч  бичсэн юм байхгүй. Тэгэхлэр түүнийг биелүүлэх л хэрэгтэй болохоос, мандатаа давуулан ашиглана гэсэн үг биш юм» гэж Дмитрий Медведев хэллээ.БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт нь Ливид бүхий л хүчирхийллийг зогсоохыг уриалсан.  Бөмбөгдөлт биш, харин шуурхай яриа, хэлцэл шаардлагатай байна гэж Бразиль, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ- ын тэргүүнүүд  үзэж байна. Нөгөөтэйгүүр, Их Британи, АНУ,Францын удирдагчдын мэдэгдэл нь нилээд анхаарууштай гэж шинжээчид үзэж байна гэж стратегийн үнэлгээ болон шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко тайлбарлаж байна. «Гурван улсын удирдагчид эвслийн доторхи нэгдмэл байдлыг харуулахыг  оролдож байна.  Сүүлийн үед эвсэл салан тусгаарласан тухай  нилээд яриа ялангуяа Баруунд гарсан билээ. Цэргийн ажиллагаанд  тодорхой зорилго үгүй, дэвшүүлсэн асуудал үгүй, ажиллагааны хоорондын үр дүнгийн тайлан ч үгүй болсон ажээ. Каддафи нь эрх барьж байсан хэвээр л сууж л байна. Босогчид сул дорой байсан, хэвээр л байна. Одоо хирнэ тэд засгийн эрхийг гартаа авч чадаагүй л байна. Хүн амын ихэнхи нь Каддафийг дэмжисээр л байна. “Гурвын” нийтлэлийг муу тоглолтын  “сайн”  мин гэж тайлбарлан үзэж болох юм» гэж Сергей Демиденко тэмдэглэлээ. БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт Ливийн асуудлыг улс төр - дипломат аргаар шийдвэрлэхийг уриалсны дараа НАТО-гийн мэдэгдэл гарсан.  Энэхүү баримт бичгийг Берлинд НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын хэмжээнд болсон хуралдаан дээр баталлаа. Энэхүү баримт бичигт Ливийн эсрэг цэргийн ажиллагаанд нэгдсэн  Иордани, Катар, Марокко, Швед , Украйн болон АНБНУ-ын  төлөөлөгчид  гарын үсгээ зурсан юм. Энэхүү мэдэгдэлд  цэргийн ажиллагааны зорилго нь Каддафийг түлхэн унагаах гэж шууд тэмдэглээгүй ч , “түүний дэглэм нь хууль бус юм “ гэж цохон тэмдэглэсэн байна. АНУ- ын АЦХ-ний онгоцнууд арван өдөр Ливийн цэргийн ажиллагаанд оролцохгүй, зөвхөн тагнан турших нислэгүүд үйлдэж, агаарт онгоцоо цэцнэглэн , Каддафийн радиостанцыг барьж , сонсогдохгүй болгож байна. Парис, Лондон хоёр нь Ливид  АНУ-ын идэвхитэй оролоцоог сэргээхийг шаардаж байна. Тэд үзэхдээ:  Барууны эвслийн цэргийн агаарын цохилтуудыг сааруулсан явдал нь Каддафийн талынхныг сөрөг хүчин рүү эрчимтэй давшихад хүргэж байгаа аж.