Даваа гаригт Минскийн метронд болсон дэлбэрэлтийн улмаас нас барсан хүний тоо 13 хүрлээ.Энэ тухай  РИА Новости агентлагт Белорусийн ЭМЯ-ны төлөөлөгч мэдээлжээ. Өнгөрсөн шөнө Минскийн эмнэлэгт хүнд байдалтай эмчлүүлж байсан нэг хүн нас баржээ. Нийтдээ тус халдлагад 200 орчим хүн нэрвэгдээд байна. Энэхүү хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг хоёр хоногийн дараа баривчилсан юм.