Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь Орос улсын  эрх баригчдын  тэргүүлэх  зүйл гэж Дмитрий Медведев мэдэгдэв. Энэхүү асуудал нь шинэчлэлийн үндсэн дээр хийгдэх бөгөөд шинэчлэл, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон институтын загварын хөгжил дээр шийдвэрлэгдэнэ  гэж  тэр азийн Боаогийн чуулган дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.  Хүн амын амьдралын түвшинг эрс өөрчлөхөд юуны өмнө мэдээлийн технологи болон шинжлэх ухааны шилдэг ололтын хэрэгжилт нөлөөлөх ажээ. Медведев чанартай боловсрол , хөдөлмөр эрхлэлтийн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулахад онцгой ач холбогдол өгч байна гэв.