Халуун бүсийн  Хайнань арлын загасчдын нэгэн тосгон Боао нь аажмаар  “Ази-Номхон далайн Давос” болж хувирч байна. Чухамдаа энд арав гаруй жилийн турш эдийн засгийн хамтын ажиллагааны  болон Ази-Номхон далайн бүсийн хамтын үйл ажиллагааг ярилцаж байна. Ингэхдээ юуны түрүүнд үүнийг бүс нутгийн орнуудын удирдагчид хийж байна. Харин энэ удаа Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНХАУ-ын Дарга Ху Зинь Тао, Бразилийн  болон ӨАБНУ-ын ерөнхийлөгчид, томоохон бизнесийн төлөөллүүд ороцож байна. Орчин үед дэлхий ертөнц өвөрмөц харилцаа холбоогоороо ялгагдаж байдаг аж. Дэлхийн санхүүгийн үр дагаврыг хөгжиж байгаа, хөгжингүй эдийн засагтай улсууд бүгд өөр дээрээ мэдрээд авсан.  Ойрхи-Дорнодын болон Хойд Африк, Японы сүйрэл  нь  тулгамдсан  асуудлуудтай хамтран тэмцэх ёстойг дахин нэг санууллаа. Боаод нэгдмэл хөгжлийн замыг санал болгосон бөгөөд өөрөөр хэлбэл  дэлхийн санхүүгийн системийн шинэчлэлд  шудрага улс төр, эдийн засгийн тогтолцоог тогтоох явдал чухал  юм.Тэр тусмаа эдийн засгийн болон улстөрийн нөлөө бүхий шинэ төвүүдийг бий болгох шаардалагатай байгаа тухай ярьлаа. Гэхдээ энд хамгийн гол зүйлийг алдаж болохгүй юм гэж ерөнхийлөгч ярьж байна.  «Энд хэн ч үүний гадуур үлдэх ёсгүй, хэнийг ч дэлхийн хөгжил дэвшлээс гадна орхихгуй. Энэ нь улс орон бүрд дэлхийн эдийн засгийн харилцан ажиллагаанд оролцоход өөрийн чадавахыг хэрэгжүүлэх ирээдүй  нээлттэй гэсэн үг юм. Тиймээс боловсролын чанар чухал ач холбогдолтой болоод зогсохгүй, авъяасыг дэмжих болон хүн бүрийг ажилтай болгох идэвхитэй үйл ажиллагаа явагдаж байна. Орос улс нь  улс нийгмийнхээ хувьд иргэдийнхээ өмнө хүлээсэн  үүргээ гүйцэтгэхийг тэргүүлэх зорилгоо гэж үздэг юм. Өнөөдөр бид шинэчлэлийн үндсэн дээр шинэтгэл, хөрөнгө оруулалт, орчин үеийн институтийн асуудлуудыг  шийдвэрлэхээр зорьж байна. Үндэстний оюун санааны хөгжил ч чухалд тавигдаж байна.Бидэнд шийдвэрлэх асуудлууд бий, бид түүнийг шийдэхэд бэлэн байна. Ингэхдээ бид түншүүдийнхээ өмнө дээд зэргээр нээлттэй байдаг.Энэхүү сэвдийг АНДЭЗ-ийн дараагийн хурлыг даргалахдаа түлхүү гаргаж тавихаар төлөвлөж байна» гэж Дмитрий Медведев хэллээ. Манай бүс нутгийн идэвхитэй хөгжлийг бидний хүчин чармайлтыг улс төр, эдийн засгаар дамжуулан  харах  бололмжтой юм гэж тус чуулган дээр БНХАУ-ын  Дарга  Ху Зинь Тао мэдэгдэв. «Том, жижиг, баян, ядуу - бид бие биедээ тусалж, дэмжиж , одоогийн эдийн засгийн хөгжлийн бодит ашгийг бүх орнууд өөр дээрээ хүртэх  тийм үр дүнд бид хүрэх ёстой. Харин бидний ард түмэн илүү их аз жаргалтай амьдрах  ёстой.  Хэдийгээр манай орнуудын  хооронд санал зөрөлдөх асуудал  гардаг ч гэлээ, бидэнд бүс нутгийн аюулгүй байдлын тухай бодох шаардлага тулгараад байна. Бид хүйтэн дайны тухай бодлоос татгалзах ёстой юм. Харилцан итгэлцэл, тэгш эрхийг харуулсан аюулгүй байдлын шинэ тогтоолыг  бид хэлэлцэх ёстой юм. Манай бүс нутагт энх тайвныг хангах үүднээс аюулгүй байдлын салбарт харилцан ойлголцлыг бэхжүүлэх болон талуудын сонирхлыг тооцон маргааныг энхийн журмаар зохицуулахын тулд анхаарлаа хандуулах болно» гэж Ху Зинь Тао тэмдэглэлээ. Бүс нутгийн түншүүдийн харилцааг бэхжүүлэх, олон  талт болон  бүс нутгийн нэгдлүүдийн идэвхитэй оролцоо нь Орос улсын хувьд чухал ач холбогдолтой юм гэж Баогийн чуулган дээр Дмитрий Медведев тэмдэглэв. «Манай өнөөдрийн сэдэвт маш тод томруун бүсийн хайчилбар байна Энэ нь Ази-Номхон далайн бүс нутгийн хувьд маш тулгамдсан,  ид явагдаж байгаа хамтын ажиллагааны хүчтэй процессууд юм. Энэхүү хөгжил  нь  бүх орныг хамарсан байна гэдэгт итгэж байна. Энэ хооронд тусгаарлан, хуваах шугам байгуулахгүй, эдийн засгийг тэгшитгэхэд нөлөөлөх ёстой юм. Энэ бүс нутагт ялгаа мэдрэгддэг. Оросын ирээдүй – Сибирийн болон Алс Дорнодын эдийн засгийг шинэчлэх бодлого нь Ази-Номхой далайн бүс нутагтай салшгүй холбоотой юм.Орос улс энэ бүс нутгийн нэг хэсэг бөгөөд энэхүү хөгжилд туйлын сонирхолтой байгаа нь үүний нэг шалтгаан юм» гэж Дмитрий Медведев хэллээ. Энэ удаагийн чуулганд нэр нөлөө бүхий  бүрэлдэхүүн оролцсон нь чуулганы өсөн нэмэгдэж буй сонирхлыг гэрчилж байв.  Орос  улс нь цаашид ч үр бүтээлтэй оролцох болно гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев тэмдэглэсэн  юм.  Харин Боаод эхэлсэн тэрхүү яриа, хэлэлцлийг ирэх 6-р сард Петербүргэд болох санхүүгийн дээд хэмжээний уулзалтан дээр талууд үргэлжлүүлэх болно.