Аюулгүй байдлыг бэхжүүлэх нь АНД бүс нутгийн орнуудын хувьд нэгдмэл санаа байх ёстой юм. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Азийн Боаогийн чуулган дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ АНД  бүс нутгийн  нийгэм –эдийн засгийн хөгжил нь олон улсын эрх зүй болон улс орнуудын сонирхол дээр суурилсан аюулгүй,  нээлттэй, эрх тэгш уран барилгагүйгээр төсөөлөхийн аргагүй юм гэв. Оросын ерөнхийлөгч онцгой ач холбогдлыг Зүүн-Азийн дэд хэмжээний уулзалтанд өгч байгаа ажээ. Тэр хэлэхдээ : ялангуяа энэхүү чуулганд Орос, Америк хоёр улс орсны дараа энэ бүсийн тэргүүлэх орнууд оролцох болсон гэв. Ерөнхийлөгчийн хэлснээр АНД орнуудтай хамтрах нь Орос улсад ямар ч асуудалгүй юм.  Энэ бүсийн хөгжил нь олон улсын ардчилсан харилцааны  зарчим дээр тулгуурлан эдийн засгийн шинэтгэл, орчны болон цаг уурыг хамгаалах үр ашигтай бодлого явуулахад болон эдийн засгийн чадавхыг тэгштгэн  хамгаалахад хэрэгжих ёстой юм.