ГХЯ-ны дэд тэргүүн Александр Глушко Европын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн  /ПДХС/ тухайд сэтгэл түгшихгүй байхыг уриалав. Тэр энэ тухай Берлинд болсон  Орос-НАТО гийн гадаад хэргийн сайдуудын  хэмжээний албан бус хуралдааны өмнө мэдэгдэв. Энэхүү хуралдаанд Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров оролцоно. «Энэ сэдвээр одоо эрчимтэй санал солилцоо явагдаж байна. Орос, НАТО хоёрын энэхүү асуудалд янз бүрээр хандаж буй нь  одоогоор хэвээр байгаа» гэж Глушко хэллээ. НАТО -гийн Эвслийн дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозины мэдэгдснээр: энэхүү систем нь оросын стратегийн чадавхын эсрэг чиглэгдэхгүй байна гэсэн  түүний хууль зүйн баталгааг цэрэг-улс төрийн блок нь хараахан өгөөгүй байна гэж тэмдэглэв. Үүний зэрэгцээ Москва нь “ гадаад аюул заналыг тусгасан нэгдсэн периметрийг” бий болгохыг шаардаж байна.