Европд пуужингийн бодит аюул занал зөвхөн өмнө зүгээс гарч болзошгүй юм гэж НАТО-гийн дэргэдэх ОХУ-ын  байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин Берлинд хийсэн мэдэгдэлдээ цохон тэмдэглэв. Түүний хэлж байгаагаар: аюул эргэн тойрноос ирж байна  гэдэг нь дэмий яриа аж. Европд онолын хувьд аваад үзсэн ч, Атлантын далайгаас хэн ч заналхийлээгүй,  харин хойд зүгээс  “цагаан баавгайнууд л” магадгүй. Тиймээс хэрэв аюул занал байгаа бол тэр нь өмнө зүгээс л гарч болзошгүй гэж байнгын төлөөлөгч дүгнэв. Ингэхдээ шинэ өдөөн хатгалтуудад зөвхөн  улс-төр дипломатын болон эдийн засгийн арга барилаар хариулах нь зүйтэй юм гэв. Тиймээс Орос улс нь “нэгдсэн ПДХС-ын периметр”бий болгохыг санал болгов. Ингэснээр Орос улс, Европ болон АНУ-ын  хоорондын хамтын ажиллагаа нь “ туйлын ижил тэнцүү” байх юм гэж Рогозин тэмдэглэв. ПДХС нь тагнуулын болон галын шинж чанартай цогцолбор арга хэмжээ бөгөөд нутаг дэвсгэрийг пуужингийн зэвсгээс хамгаалах зорилготой юм.