Ерөнхийлөгч Дмитрий Медведев 2012 оны Владивостокийн АНДЭЗ-ийн дээд хэмжээний уулзалтыг шинэчлэлийн зорилготой хамтын ажиллагааны сэдвээр явуулахыг санал болгов. Энэ тухай тэрээр 4-р сарын 15- нд азийн Боаогийн их чуулганы нээлтэн дээр хэлсэн юм.  АНДЭЗ энэхүү чуулга уулзалт нь  хотуудын хөгжилд таатай нөхцөл бий болгон, бараа таваарын чөлөөтэй урсгал, ажиллах хүч болон үйлчилгээ, технологийн солилцоо, шинэтгэлийн өсөлтийг урамшуулахад өөрийн үүрэг  ролийг бүс нутгийн бүтцийн төлөөлөгчийн хувьд  илүү их нэр хүндтэй гүйцэтгэж болох юм гэж тэр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрээр азийн орнуудыг 6- р сард Петербург болох эдийн засгийн чуулганд оролцож хамтын ажиллагааны яриа, хэлцлээ үргэлжлүүлэн хэлэлцэхийг урив.