ТУХНО-ын тусгай албаны төлөөлөгчид болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ Ташкентад болсон эрдэм-шинжилгээний бага хурлын үеэр олон улсын террорист байгууллагуудын эсрэг тэмцэхээр хэлэлцэн тохиролцов. ТУХНО болон ШХАБ ын терроризмын эсрэг тэмцэл нь   бүх улс орнуудад терроризмын үйл ажиллагааны эсрэг зогсох нь чухал ач холбогдолтойд оршиж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар дэлхийн тавцан дээр гарч байгаа үйл явдлууд болон түүнчлэн ТУХНО, ШХАБ ын гишүүн орнуудын дотоод улс-төрийн болон нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлууд нь шашны үзлийг ягштал баримтлагч байгуулагууд идэвхжихэд таатай хөрсийг бий  болгож байгаа ажээ. Бага хурлын ажлын хэлэлцэх хэргийн гол асуудал даваа гаригт Минскийн метронд гарсан дэлбэрэлт байсан юм. Үүний улмаас 12 хүн үрэгдэж, 190 хүн шархаджээ.  Энэхүү асуудлыг үр ашигтай шийдэх гарц бол зөвхөн хамт олны хүчээр шийдвэрлэх асуудал  юм гэж  ТУХНО-ны терроризмын эсрэг төвийн шинжээч Андрей Пашкевич ярьлаа. «Терроризмтэй тэмцэхийн тулд хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой объектууд руу болон улс орон руу бүхэлд нь хүч чармайлтаа нэгтгэж чиглүүлэх хэрэгтэй байна. ТУХНО болон ШХАБ бүх улс орнууд нь иймэрхүү объектуудын аюулгүй  байдлыг хангахад сонирхолтой байгааг харгалзан үзэж , туршлага, технологио солилцох нь чухал байна. Шуурхай эрлийн хамтарсан  арга хэмжээ явуулах механизмыг боловсруулж дуусаад байна. Энэхүү бага хурал нь бидний туршлага , мэдлэг, чадвар болон онцгой объектуудын аюулгүй байдлыг хангах туршлагыг ашиглан нэгдсэн байр суурийг боловсруулахыг уриалж байна. Өөрөөр хэлбэл, амжилттай туршлагыг үндэслэн нэгдсэн үйл ажиллагааны загварыг гаргана гэсэн үг юм» гэж Андрей Пашкевич хэллээ. Дундад-Азийн бүсэд байдал нилээд хүндэрч байгаа . Учир нь энд мөргөлдөөний хоёр ч том бүс оршиж байна.Энэ нь афган-тажикийн хил,лалын террорист хөдөлгөөнийхний болон хар тамхины наймаачдын нээлттэй зам болох  Ферганы  хөндий юм. Бага хуралд оролцогчид Киргизид  ТУХНО, ШХАБ орнуудын удирдлага –штабын хамтарсан сургуулилтыг явуулах шийдвэр гаргажээ. Улс орнуудын  тусгай албаныхан    практик дээр шуурхай-эрлийн үйл ажиллагаа явуулж, чухал ач холбогдолтой объектыг халдлагаас урьдчилан сэргийлэх ажлуудыг явуулна. ТУХНО, ШХАБ зохион явуулсан хоёр өдрийн энэхүү чуулганд  хүчний байгууллагуудын терроризмын эсрэг салбар нэгжийн шинжээчид, тусгай албаныхан, Хамтын нийгэмлэгийн орнуудын хууль хяналтын байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, эрдэмтэн мэргэд оролцов.