Украйн улс өөрийн нутаг дэвсгэрээс цөмийн болон үй олноор хөнөөх  зэвсгийг тээгчийг устгах ажлаа дууслаа гэж Украйны Батлан хамгаалах яамны хэвлэл мэдээллийн алба мэдээлэв. Лхагва гаригт Хмельницкий мужийн  “Укроборонсервис” улсын үйлвэрийн цэргийн зэр зэвсгийн устгалын төвд “Скад Б” пуужингийн цогцолборын зарим нэгэн элементийг устгах ажлын хаалтын ажиллагаа болжээ. Эрх баригчдын үзэж буйгаар Украйн улсад  ЗСБНХУ-аас өвлөж үлдээсэн их хэмжээний зэвсэг, байлдааны багаж хэрэгслийг байлдааны бэлэн байдалд байлгах нь тус улсад ихээхэн хүндрэлтэй байдаг гэнэ.