Японы эзэн хаан Акихито болон хатан хаан Митико нар 3-р сарын 11-нд  хүчтэй газар хөдлөлт болсон бүсэд  анх удаа очлоо. Өнөөдөр тэд Тиба мужийн Асахи хотод ирсэн байна. Энэ хот нь Номхон далайн эргээс холгүй 70 мянган оршин суугчтай бөгөөд, газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгджээ. Асахид 13 хүн нас барж, хоёр хүн сураггүй алга болсон байна. Энд болсон байгалийн сүйрэл 900 барилга байгууламжийг эвдэж сүйтгэжээ.