Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Хятад улсад болж өнгөрсөн БРИКС-ийн  дээд хэмжээний уулзалтын чухал үр дүнг ирээдүйгээ харсан төлөвлөгөөг баталсан явдал гэж нэрлэв. Энэхүү төлөвлөгөөгөөр  “их хорийн” бүлэгтэй харилцан ажиллагаа болон  иргэний нийгэмлэгүүдийн бүтцийн илүү идэвхитэй хамтын ажиллагааг эдийн засгийн хөгжилд хандуулсан ажээ. БРИКС нь өнгөрсөн хугацаанд улс төрийн яриа-хэлэлцээнд болон олон улсын харилцан ажиллагаанд мэдэгдэхүйц ололтонд хүрсэн гэж ерөнхийлөгч тэмдэглэлээ. Дээд хэмжээний уулзалтын баталсан  Тунхаглалд Ливийн болон бусад улс орнуудын хямралыг зохицуулахад хүч хэрэглэх бус , харин  улс төрийн яриа, хэлэлцээрийн замаар шийдэх нь зүйтэй гэж Дмитрий Медвэдэв үзэв.