Азийн ээлжит 10 дахь форум Хятадын Хайнань арлын Боао хотноо болно. Сүүлийн жилүүдэд форумыг «Азийн Давос» гэж нэрлэсэн байна. Тэгснээрээ дэлхийн эдийн засаг, санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхэд Ази илүү их үүрэг гүйцтгэх болсныг онцлов. Азийн форумыг Хятад улсын санаачилгаар 2001 онд байгуулсан юм. Түүнийг Ази Номхон далайн бүс нутгийн байгууллагын хувьд байгуулжээ. Хожим мөн байгууллага ач холбогдлоороо Швейцарын Давосоос дутуу биш олон улсын эдийн засгийн томоохон төв болж хувирав. Ази Номхон далайн бүс нутгийн хуучин ба өнөөгийн улс төрчид болон томоохон бизнес, арилжааны бус байгууллага түүнчлэн ШУ-ны бүлгийхний төлөөлөгчид түүнд оролцож байна. Тэд дэлхийн эдийн засгийн хөгжлийн үйл явцыг авч үзэж хэлэлцдэг. Хөгжлийг үр дүнд хүргэхийн тулд үйл явцад бүх талыг оролцуулах асуудал энэ удаагийн уулзалтын гол сэдэв болно. Барагцаалбал 20 гаруй асуудлаар санал шүүмжлэл явагдана.Хямралаас хойшхи үеийн  дэлхийн эдийн засгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв болон «хорийн бүлгийн» үүргийг бэхжүүлэх, олон улсын санхүүгийн системийн шинэтгэл явуулах түүнчлэн Ази Номхон далайн бүс  нутгийн гол гол улсын хөгжлийн хандлага, бүс нутгийн интеграцийн үйл явц зэрэг асуудал тэдгээрийн дотор байна. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Боаод болох форумд оролцоно. Тэрээр Ази Нолмхон далайн бүс нутагт эрч хүчээ авч буй интеграцийн үйл явцад Оросыг оролцуулах саналаа тодорхойлох юм. Худалдаа-эдийн засгийн танхим, Гадаад эдийн засгийн банк ба томоохон хэд хэдэн компанийн удирдагчид бүрэлдэхүүнд нь орсон Оросын төлөөлөгчид Азийн орнуудаас  Орос улстай хамтран ажиллахад ямар найдлага тавьж байгаа хийгээд хөдөлмөр хуваарьлах, худалдааны дэглэмийг либералчлах, худалдааны солилцооны замд гарсан саад тотгорыг арилгах боломжийг сонирхох юм. Ийм хөгжил нэн чухал хэмээн Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Ази Номхон далайн судлалын төвийн ажилтан Вячеслав Амиров үзэж байна. «Бид яриа хэлцээний янз бүрийн хэлбэрт нэгдэж байна. Энэ нь одоо Зуун Азид  болж байгаа уйл явцыг илуу сайн ойлгоход туслана. Эдийн засгийн хегжлийн туйл энэ бус нутагт  тевлерч байна. Хятад болон Зүүн Азийн бусад орны хувийн жин дэлхийн эдийн засагт нэмэгдэж байна. Оросын Алс Дорнодын төдийгүй Оросын бүх эдийн засгийг эдгээр үйл явцад хамруулах нь бидэнд маш чухал. Тэгснээр Оросын эдийн засгийн байдал бэхжинэ» гэж Вячеслав Амиров хэллээ. Асуудлыг ийнхүү тавих нь зүй ёсны хэрэг юм. Оросын улс төрийн бодлого азийн чиглэлд зохих анхаарал өнөө болтол тавихгүй байсан. Европын ба Хойд Америкийн  орнуудтай тал бүрийн хэлхээ холбоо тогтоож хөгжүүлэхэд гойд анхаарал тавьж байсан. Сүүлийн жилүүдэд  тэнцвэрийг хэвийн болгож байна. Азийн орнууд юуны түрүүнд Хятад Энэтхэг хоёр улс эдийн засгийн хөгжлийн хурдаар бусдаас түрүүлж байна. Иймээс эдийн засгийн төв Дорнодод шилжинэ гэж олонхи мэргэжилтэн үзсэн юм. Нутаг дэвсгэрийнх нь үлэмж хэсэг нь Азид оршдог Орос улс дэлхийд гарч буй өөрчлөлтийг тоомсорлохгүй байж чадахгүй.