“Сколково” шинэтгэлийн хотын төслүүд нь оросын иргэдийн нүдэн дээр илт “брэнд” болсон байна. Ийм дүгнэлтийг олон нийтийн дунд санал асуулга явуулсан Бүх оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн судлаачид гаргажээ.  2010 оны 2-р  сард Дмитрий Медведев  засгийн газрын эдийн засгийг шинэчлэх  асуудлаар хийсэн хуралдааны үеэр Орос улсад шинэтгэлийн технологийн төвийг байгуулах тухай төлөвлөгөөгөө  зарласан юм. Төрийн тэргүүн  тэмдэглэхдээ: энэхүү цогцолбор нь таван тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах болно. Үүнд эрчим хүч, мэдээллийн технологи, харилцаа холбоо, биоанагаах ухаан болон цөмийн технологийг нэрлэсэн юм.“Энэхүү төвийг бид түргэн хугацаанд барьчихна. Хурд бол маш их чухал  юм. Тиймээс Сколковог бид барьж байгуулна” гэж ерөнхийлөгч  хэлсэн. Сколково дүүргийн байршил их сайхан Москвагийн ойролцоо, хоёр ч  төмөр замтай холбогдсон бөгөөд ердөө  20-25 минутын дотор төвд хүрэх боломжтой. 2010 оны зун шинжлэх ухааны энэхүү хотын төсөл зургийн шалгаруулалтыг олон улсын  шилдэг уран барилгын үзэл санаан дор зарласан байсан. Ялагчаар францын AREP компани тодорсон юм. AREP компани Орос улс дахь францын төмөр замын  зураг төслийн товчоог төлөөлөн ажилладаг байна. Оросын ТЗК-тай хийсэн гэрээний дагуу төмөр замын вокзалуудыг шинэчлэх засварын ажлыг хийсэн юм. Дээрээс нь харахад шинэ хотын төлөвлөгөө нь нисч буй  эрвээхэйг санагдуулна.  Нэг талд нь цөмийн, биоанагаахын, эрчим хүчний технологийн  төвүүд, нөгөөд нь мэдээллийн, сансар огторгуйн төвүүд байна. Энд томоохон  эдийн засгийн  бодлогын талбар байх бөгөөд  шинжлэх ухааны судалгаа-шинжилгээ, тэдгээрийн дараах дүгнэлтэд боловсруулалт хийх бүхий л боломж байх болно. Гэхдээ шинэтгэлийн хотыг барьж байгуулах нь оросын   далайцтай төслийн дөнгөж эхний хэсэг нь.  Дэлхийн нэрт эрдэмтэн , нобелийн шагналт Жорес Алферов  “Сколково“ ямар нэгэн жирийн газар бус, харин ер бусын оюун санааны хөгжлийн газар бөгөөд, тэрээр Орос улсад нөлөөллөө өгөх ёстой гэдэгт итгэлтэй байна» гэв. Энэ тухай оросын энгийн  иргэдийн санал бодлыг мэдэх зорилгоор Бүх оросын нийгмийн санал бодлыг судлах  төвийн мэргэжилтнүүдийн  энэ оны  3-р сард 18-аас дээш насны нэг мянга таван  зуу гаруй иргэдээс  судалгаа авчээ. Санал асуулгад оролцогчид: Сколково шинэтгэлийн тухай та юу мэдэх вэ?,  эдгээр төслүүдэд хэрхэн хандаж байна вэ?, тэдгээрийг  ямар хүнтэй, мөн ямар ойлголттой харьцуулж болох вэ ? гэсэн асуултуудад хариулт өгчээ. Санал асуулгад оролцогчдын ихэнх нь зөвхөн төслийн нэрийг л мэднэ гэжээ. Бусад нь  нилээд тоймтой хариу өгчээ. Сколково нь тэдний ойлголтоор бол шинжлэх ухаан, шилдэг технологи, шинэтгэл болон  Орос орны ирээдүйтэй холбоотой  гэж тэд хариулжээ.  Санал асуулгын дүнгээс үзвэл оросын ихэнх иргэд нь энэхүү төслийг эх орны тэргүүлэх төсөл гэж үзэж байна гэж  Бүх оросын олон нийтийн судалгааны төвийн захирал Валерий Федоров ярьж байна. «Бид асуудлыг дараагийн байдлаар найруулж тавьсан юм. “Сколково” шинэтгэлийн төвийн нэрийг сонсоход таны сэтгэлд ямар хүмүүсийн нэр бууж ирдэг вэ: улс-төрч, бизнесмен, эрдэмтэдийн? Мэдээж хэрэг, энд хамгийн түрүүнд ямар нэгэн нөлөө бүхий  хүмүүстэй, жишээ нь ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй харьцулахад -6,9 %, ерөнхий сайд Владимир Путинтэй харьцуулахад – 5,7 %. Дараа нь  Анатолий Чубайс, Роснаногийн тэргүүн, академич Жорес Алферов, “Сколковогийн” удирдагчдийн нэг Виктор Вексельберг» гэж Валерий Федоров хэллээ. Бүх оросын олон нийтийн судалгааны төвийн захиралын тайлбарлаж буйгаар бие даасан ийм холбоонуудын нарийн ажиллагаа  “Сколково” нь төрийн удирдлагуудын, бизнес болон шинжлэх ухааны тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүдйин  дэмжлэгтэй  улсын төсөл гэдгийг харуулж байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 40 орчим хувь нь энэхүү шинэтгэлийн төвд өөрийн төрөл төрөгсөд, найз нөхдийг  ажиллахыг  хүсч байна гэжээ. Энэ хариултын дээд түвшинг эзлэх хувийг    18-24 насны залуучууд  өгчээ, нэг үгээр хэлбэл тэд Москвагийн орчим байгуулагдаж байгаа ирээдүйн хотын эзэд нь гэсэн үг юм.