Хөдөө аж ахуй ойрын үед оросын эдийн засгийн нэг ёсны гол хөдөлгүүр болж  мэднэ. ОХУ-ын засгийн газрын даалгавраар улс орноо хөгжүүлэх эдийн засгийн шинэ загварыг боловсруулж буй Эдийн засгийн дээд сургуулийн мэргэжилтнүүд ийм гэнэтийн дүгнэлт хийжээ. Дэлхийн газар эдэлбэрийн 10 хувь болон бүх хар хөрсний тэн хагас нь Орос улсад ногдож байна. Түүнчлэн  цэнгэг усны нөөцийн 25 хувь нь манайд байдаг. Одоо зарим улсад цэнгэг ус дутагдсан учир  тариалангийн талбайг багасгаж байна. Түүнээс гадна дэлхийд үйлдвэрлэдэг эрдэс бордооны бараг 10 хувь нь Орост ногдож байна. Орос улс дэлхийн  хөдөө аж ахуйг хөгжүүлэх сүүлчийн томоохон  нөөц  болсоныг дээрх  тоо баримтууд харуулав. Оросын тариачид сайн техник, шилмэл үр хэрэглэвэл  жил дутам 100 сая тонныг гадаадад нийлүүлэхэд хүрэлцээтэй үр тариа хураана гэж Эдийн засгийн дээд сургуулийн мэргэжилтнүүд үзэж байна. Гэвч  бодит байдал өөр байна. Өнгөрсөн 2010 онд урьд үзэгдээгүй ган гачиг тариалагийн талбайн 17 хувийг устгасан учраас дөнгөж 70 сая орчим тонн үр тариа хураажээ. Засгийн газраас үр тариа гадаадад нийлүүлэхийг арга буюу хориглов. Хожим тогтворжуулах сангаас малын тэжээлийн хямдхан үр тариаг дотоодын зах зээлд гаргажээ. Тэгснээр худалдан авах үнэ хямдрахын хамт оросын үйлдвэрлэгчдийн мөн төрлийн үр тариа ургуулах сонирхол буурав. Энэ оны ургац ямар болох тухай ярихад эртдэнэ гэж Оросын ур тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский хэлээд «Хавар сунжрасан учраас өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үр тариа гадаадад нийлүүлэхийг 7-р сар хүртэл хориглосон. Мөн шийдвэрийг хүчингүй болгох эсэх нь үүнээс бас шалтгаална. Хориглох шийдвэрийн хугацааг энэ оны эцэс хүртэл сунгавал дэлхийн зах зээлд энэ онд буцахгүй. Иймээс бид мөн хориог зогсоохыг эрмэлзэж байна» гэв.Өнгөрсөн онд Европт хөдөө аж ахуйг дэмжихээр 89 сая евро төсөвлөн гаргажээ. Энэ нь ЕХ-ны төсвийн үлэмж хэсэг юм. ОХУ-д хөдөө аж ахуйг дэмжихээр гаргаж буй хөрөнгө түүнээс нэлээд бага байна. Өнгөрсөн онд 100 тэрбум, энэ онд 120 тэрбум рубль гаргав. Улсын Думын депутат «Красный Восток Агро» компанийн эзний нэг Айрат Хайруллин хэлэхдээ «Манай хөдөө аж ахуйг хөгжүүлж, тариачдын цалинг хотын оршин суугчдынхаас бараг ялгаагүй болгохын тулд жил дутам барагцаалбал 350-400 тэрбум рубль төсөвлөн гаргах хэрэгтэй. Зарчмын хувьд энэ нь оросын орлогын ялимгүй хэсэг юм. Гэвч эдгээр хөрөнгийг  суун, махан бүтээгдэхүүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөөгийнхний аж байдлыг дээшлүүлэх, сайн зам тавьж ферм байгуулах, фермерийн аж ахуйг дэмжих зэрэг тодорхой зорилгыг биелүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй» гэв. Оросын хөдөө аж ахуйн тодорхой зарим салбарын үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байна. Гайхайн махны үйлдвэрлэл таван жилийн дотор 40, шувууны махных 75 хувиар тус тус өсөн нэмэгдлээ. Дээд зэргийн технологитэй мал аж ахуйн 2500 цогцолбор улс даяар барьсан юм. Урьд 1 сая 300 мянган тонн шувууны мах гадаадаас авч байсан. Энэ онд импортыг 350 мянган тонн хүртэл багасгажээ. Оросын ШУА-ийн Хөдөө аж ахуйн академийн дэд ерөнхийлөгч Владимир Фисинин хэлэхдээ «Хөдөө аж ахуй» үндэсний төсөл болон төрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсний дараагаар ийм арга хэмжээ авсан. 2006 оноос 2010 он хүртэл энэ салбарт 200 тэрбум  рубль  оруулсан. Эдгээр нь гол төлөв татаастай зээл билээ. Үүний ачаар шувууны мах, өндөгний үйлдвэрлэл эрс нэмэгдсэн» гэв. 2011 онд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл урьд хожид үзэгдээгүй хэмжээгээр нэмэгдэж өсөлт нь 10-11 хувь болно гэж ОХУ-ын сангийн сайд Алексей Кудрин үзэж байна. Ойролцоогоор 84-85 сая тонн үр тариа хураана. Эдгээр таамагнал биелэгдвэл Орос улс дэлхийн үр тарианы зах зээлд эргэн гарна.