Орос улс  дэлхийн спортын тэмцээний төв болж байна. 2014 онд Сочид болох Олимпи манайд аль хэдийнэ гараагаа эхэлсэн хийгээд 2018 оны хөл бөмбөгийн аварга  шалгаруулах тэмцээнийг зохион явуулах эрхийг өнгөрсөн оны сүүлээр авсан юм. Мөн бөхийн барилдааны дэлхийн 2 дахь наадам Санкт-Петербургад болох тухай саяхан мэдээллээ. Спортын 15 төрөл түүний дотор тэквондо, бокс, жүдо, чөлөөт барилдаан зэрэг олимпийн дөрвөн төрөл наадмын хөтөлбөрт багтсан байна.Олон улсын спортын томоохон арга хэмжээний нэг болох  бөхийн барилдааны  дэлхийн анхны наадам хагас жилийн өмнө Бээжинд болсон билээ. Анхны наадамд оросын тамирчид тэргүүн байр эзлэв. Бөхийн барилдааны олон улсын спортын холбоодыг нэгтгэсэн «Спорт-Аккорд» холбоо наадмыг зохион байгуулсан билээ. Оросын талаас Оросын бөхийн барилдааны холбоо  тэмцээнийг зохион байгуулж байна гэж тус холбооны хэвлэлийн албаны дарга Александра Терешонок өгүүлээд «Эдүгээ «Спорт-Аккорд»  бөхийн барилдааны дэлхийн наадам олон улсын томоохон  форум ба нэг ёсны олимпийн наадам  болсон. Дэлхийн тэргүүлэх бөхчүүд түүнд оролцдог. Дэлхийн 106 орны төлөөлөгчид урьдын наадамд оролцсон хийгээд  бүх төрлийн барилдааны  Олон улсын холбоод түүнийг дэмжиж байна» гэв. 2010 онд бөхийн барилдааны наадам Олон улсын олимпийн наадмын ивээл дор болсныг дурдая. Дэлхийн 1500 тамирчин бөхийн барилдааны 13 төрлөөр өрсөлдөв. Оросын үндэсний шигшээ баг  18 алт, 11 менге, 10 хүрэл  нийт 39 медаль хүртэж түрүүллээ. Одоо манай орон гурван жилд нэг удаа болдог бөхийн барилдааны наадмыг зохион байгуулна. Орост зохион явуулдаг тэмцээнүүдийн статус «Орос улс бол спортын гүрэн улс мөн» гэдгийг нотлон харуулж байна. Спортын томоохон олон тэмцээн Орост болно. Хүнд атлетикийн тэмцээн, бөмбөгтэй хоккейн аварга  шалгаруулах болон биатлоны дэлхийн авагра шалгаруулах тэмцээн саяхан болж өнгөрлөө. Одоо Москвад болох уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг бэлтгэж байна. 2013 онд хөнгөн атлетик, 2018 онд хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах юм. Энэ нь Орост ямар ашиг тустай вэ гэсэн асуултад Оросын Олимпийн хорооны зам харилцааны удирдах газрын дарга Сергей Аверьянов хариулан хэлэхдээ «Энэ нь юуны түрүүнд улс орны нэр хүндтэй холбооотой. Дэлхийн аврага шалгаруулах тэмцээний бэлтгэлд янз бүрийн мэргэжилтэн оролцдог учраас шинэ шинэ орон тоо бий болно. Мэргэжилтнүүд туршлагаа ашиглана. Дэлхийн аврага шалгаруулах тэмцээн жишээ нь мужийнхаас ялгаатай. Түүнчлэн хөгжөөн дэмжигчид дэлхийн спортын оддыг телевизээр биш нүдээрээ үзэх боломжтой болно. Спорт сонирхогч хүүхэд залуучуудад спортын ямар нэг төрлөөр хичээллэж урагш ахихад сайн түлхэц үзүүлнэ. Оросын нэрд гарсан олон тамирчин спортын ямар нэг  төрлийн тэмцээнийг үзээд мөн төрлийг сонирхох болсон» гэв.Энэ нь оросын олон шилдэг бөхийн талаар бас тийм байна. Олон улсын чансаагаар оросын жүдочид бүх жингийн зэрэглэлээр эхний аравт багтаж байна. Ерөнхий сайд Владимир Путин жүдоч, хийгээд спортын мөн төрлийг Орост хөгжүүлэх талаар бүхнийг хийж байгааг дурдая.Оросын тамирчид ушу барилдаанаар Европын аврага шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзлэж байна. Жишээ нь өнгөрсөн онд оросын ушу бөхчүүд Европын аварга шалгаруулах тэмцээн дүнгээр 50 гаруй медаль авчээ. Бөхийн барилдаан Орост биеийн тамирын нэгэн төрлийн хувьд өргөн дэлгэрсэн гэж спортын тайлбарлагч Елена Ренжина хэлээд : «Аврагуудын тулаан», «ФМ-1», «Файтнайт» зэрэг сонирхолтой олон төсөл сүүлийн үед бий болсон. Самбо, жүдо, кикбокс, тай бокс, чөлөөт барилдаан  зэрэг бүх төрлийн төлөөлөгчид эдгээр тэмцээнд оролцож байна. Оросын бөхчүүд их чадамгай байгааг тэмцээнүүдийн үр дүн харуулж байна. «Файтнайт супербой» тэмцээн  сайхан үйл явдлаар дүүрэн болсон. Кикбоксийн гурван зэрэглэлээр дэлхийн үнэмлэхүй аварга болсон Батух Хасиков, домогт тамирчин дэлхийн таван удаагийн аварга голландын Альберт Краузыг ялан дийлэв. Энэ нь Орос бөхийн барилдааны хүчирхэг сургуультайг тусган харуулсан» гэв.Оросын үндэсний шигшээ баг бөхийн барилдааны Дэлхийн ээлжит наадамд  түрүүлнэ гэдэгт  хөгжөөн дэмжигчид найдаж байна.