-Японы нийслэл Токиод дахин хүчтэй байгалийн сүйрэл гарах тохиолдолд нийслэлийн захиргаа үйл ажиллагаагаа явуулах хоёр болон түүнээс дээш нөөц талбай газрыг японы парламентын гишүүд санал болгож байна. 3-р сарын 11- нд болсон 9 баллын   хүчтэй газар хөдлөлтийн  улмаас   нийслэл хотод тээвэр , холбоо хүчтэй гэмтсэн юм. Тус хот нь маш их хүндрэлтэй тулгарсан бөгөөд эрчим хүч тасарч, хэрэглэгчдийн барааг тасалдуулсан юм. Мөн түүнчлэн  газар хөдлөлтийн голомт нь нийслэл хотоос хойд хэсэгт 300 км байжээ. Засгийн газар урьдчилсан мэдээгээр Токиогийн буланд , мэдээж хэрэг Токиогийн бүсэд  7,2 баллын хүчтэй газар хөдлөхөд хүрвэл нийслэлд 10 мянга гаруй хүн амиа алдан, 850 барилга байшин сүйрч болохоор байгаа ажээ. Ийм байгалийн сүрлийн дүнд японы нийслэл сүйрч, улс оронд эмх замбараагүй байдал бий болох аюултай  юм. Бага  нийслэлийг байгуулах илүү их боломжтой нөөц газраар Осака хотын Олон улсын онгоцны буудлын дүүрэг , Нагоя дахь Олон улсын ЭКСПО үзэсгэлэнгийн төвийн бүсийн орчмын Олон улсын онгоцын буудлын дүүрэг тус тус оржээ.