4-р сарын 14-нд Японд томоохонд тоооцогддог  Хонсю арлын эргээс зүүн зүгт 6,1 баллын   хүчтэй газар хөдлөлт боллоо.АНУ-ын Геологийн албаны мэдээгээр газар хөдлөлтийн голомт нь Ивате  мужийн Мориока хотоос зүүн зүгт 190 км зайтай газар болж өнгөрчээ.Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар газар хөдлөлт нь Хонсю арлын орчимд  5 орчим баллын хүчтэй газар хөдлөлт нь хэдэн сар үргэлжилж магадгүй байна.3-р сарын 11-нд тус улсад хүчтэй газар хөдлөлт, цунами болсны улмаас тус улсад 13 мянган хүн эрсдэж, 15 мянга гаруй хүмүүс сураггүй алга болсон ажээ. Газар хөдлөсний дараа “Фукусима-1” АЦС дээр хөргөлтийн систем  гэмтэснээс болж цуврал осолууд гарч, цацрагийн хаягдал тархсан тохиолдол  хэд хэдэн удаа илэрсэн юм.