Пүрэв гаригийн өглөө афганистаны зүүн хэсэгт орших Пактия мужид  цагдаагийн газрын сургалтын төвд нэгэн  амиа золиослогч этгээд дайрч оржээ. Гурван хүн нас барж, зургаан хүн шархаджээ. Сургалтын Төвийн орчимд нэвтрэн ороод өөрийн өмсч явсан хүрэмэнд дэхь дэлбэрэх бодисоо дэлбэлжээ. Кабулын баруун-өмнөд  зүгийн Мусахей  тосгоны захиргааны байр руу бас нэгэн амиа-золиослогч этгээд дайрчээ. Афганистаны ДХЯ-ны мэдээлснээр цагдаагийн гурван ажилтан,  нэг энгийн иргэн шархдаж, захиргааны байр бага зэрэг эвдэрчээ.